Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-03-10

Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ

Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ

 

Үнэрийн мөрний шинжилгээний арга зүйн үндсийг НЦГ-ын ЭНА-ны үнэрийн лаборатори гаргаж боловсруулж байна.

Гэмт этгээдийг үнэрийн мөрөөр оношлох болон адилтгахаар хүний хөлс, цусанд байх, байнга ууршигч, дахин давтагдашгүй, үнэрт бодисыг ашиглана. 

 

ҮНЭР СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭР ТОМЪЁО:

 

ҮНЭР – амьтан, ургамал, эрдэслэг гаралтай материаллаг объектуудын биеийн гадаргуугаас байнга ууршин ялгарч буй, тухайн биетийн бичил хэсэг-молекулын шинжийг хэлнэ. Мөн хүн, амьтны хамар болон хэрэгсэл, төхөөрөмжийн авуур мэдрэх субъектив төсөөллийг хэлнэ. Үнэр нь материаллаг объектыг /эсвэл түүн дээр байгаа өөр биетийг/ тодорхойлох нэг шинж мөн.

үнэрийн мөр - хоёр объект харилцан үйлчилсний дүнд нэг объектын гадаргуугаас ялгарсан үнэрийн молекулууд нөгөө объектын гадаргууд болон хүрээлэн буй орчны агаарт үлдэн тархаж буйг хэлнэ.

био илчлэгч - үнэрийн мөрөнд ажиллуулахаар тусгайлан сургасан нохойг хэлнэ.

ольфактро хэрэгсэл - үнэрийн молекулыг бүртгэн авч ялгах болон дүс болгон дамжуулах чадвартай авуур бүхий хэрэгсэл, төхөөрөмжийг хэлнэ.

ҮНДСЭН ҮНЭР – тухайн амьтан, хүн, объектын өөрийн үнэрийг хэлэх бөгөөд хэзээ ч хувиран өөрчлөгддөггүй.

ДАГАЛДАХ ҮНЭР - тухайн цаг үед хүний амьдарч буй ахуй, эрхэлж буй ажил, хэрэглэж буй хүнсний болон эмийн зүйл, химийн бодис зэргээс; объект, зүйлсэд хүрээлэн буй орчноос  үүсэх нэмэлт үнэрийг хэлэх бөгөөд  адил орчинд буй бүх хүн, объектод нэгэн адил үүсдэг.

ХУВЬ ҮНЭР – биоилчлэгч болон ольфактро төхөөрөмжийн мэдрэх, гэмт этгээдийн цус, хөлс зэрэгт байх генетикийн шинж. Хувь үнэр нь тосны хүчлийн нэгдлүүдээс бүтэх бөгөөд дахин давтагдашгүй, абсолют тогтвортой, хувиран өөрчлөгдөшгүй шинжүүдээр тодорхойлогдоно.

ГЭМТ ЭТГЭЭДИЙН ҮНЭРИЙН МӨР – тухайн этгээдийн организмын давтагдашгүй онцлог шинжийг агуулсан, үнэрт бодисын бичил хэсэг бөгөөд хүний болон түүний үнэртэй эд зүйлийн харьцсан объект дээр болон агаарын найрлаганд тусгагдан үлдэнэ.

ҮНЭР СУДЛАЛЫН АДИЛТГАЛ - криминалистикийн адилтгалын нэг төрөл бөгөөд үнэрийн дээж болон үнэр илчлэгчийн /биологийн болон ольфактро/ тусламжтайгаар, лабораторийн нөхцөлд хувь хүнийг түүний үнэрийн мөрөөр тогтоох ажиллагаа. 

үнэрийн сан - хэрэг, учралын газраас илрүүлж бэхжүүлсэн үнэрийн мөр, гэмт хэрэг үйлдсэн болохыг нь нотлосон этгээдүүд, хүрээлэн буй орчинд түгээмэл тохиолддог бодисын зүйлээс тусгаарлан авсан дээж үнэрийн цуглуулгыг хэлэх бөгөөд криминалистикийн бүртгэлийн нэг төрөл мөн.

үнэрийн шинжээч - МУ-ын ЭБШХ-ийн 46.1 дүгээр зүйлд зааснаар “зохих байгууллагын шинжээч, тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг” хэлэх бөгөөд хуульч, криминалистикийн шинжээчээр мэргэшсэн этгээд байна.

 

ШИНЖИЛГЭЭНИЙ ЗҮЙЛ: гэмт этгээдийг түүний үлдээсэн үнэрийн дээжээр тогтоох адилтгал. Үнэр судлалын шинжилгээг лабораторийн суурин нөхцөлд, учралын газраас илрүүлж бэхжүүлсэн үнэрийг сэжигтэн этгээдийн дээж үнэртэй харьцуулах аргаар хийнэ.

 

ШИНЖИЛГЭЭНИЙ ОБЪЕКТ:- хүний үнэрийн эх сурвалж болон тэдгээрээс гарган авсан дээж үнэр. Хэрэгсэл, төхөөрөмж ашиглан явуулдаг бусад шинжилгээний адилаар, үнэр судлалын шинжилгээг явуулах субъект нь био-илчлэгч нохой, ольфактро-төхөөрөмж, мөрдөн байцаагчийн аль нь ч биш, үнэр судлалын шинжээч байна. Шинжилж буй дээж үнэрийн хувийн онцлог шинжийг нохой бус шинжээч анализ хийн тогтоодог бөгөөд биологийн болон ольфактро илчлэгчийг шинжилгээ явуулах хэрэгсэл болон ашигладаг.

 

ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН: 1) үнэрийн молекулыг мэдрэгч авуур бүхий ольфактро хэрэгсэл, төхөөрөмж;

2) лабораторит тусгайлан сургасан биоилчлэгч-ноход;

3) дээж үнэр (нохой ашиглаж буй үед гадна хэлбэр нь адил саванд хийж нүх бүхий тагаар таглах).

 

ҮНЭР СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ШИЙДЭХ АСУУЛТ:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл дээр /эсвэл дээж үнэрийн найрлаганд/ ямар нэгэн үнэрийн мөр бий эсэх?,

  1. Хэрэв бий бол юуны үнэр байж болох?,
  2. Шинжилгээнд ирүүлсэн зүйл дээр /эсвэл дээж үнэрийн найрлаганд/

хүний үнэрийн мөр байгаа эсэх?,

4.    Хэрэв байгаа бол нэг хүний үнэр үү, эсвэл хэд хэдэн өөр хүний үнэр үү?,

  1. Үнэр ямар хүйстэй хүнийх болох?,
  2. Учралын газраас тусгаарлан авсан болон бусад газраас хураан авсан

цус, үс зэрэгт тодорхой этгээдийн /сэжигтэн, хохирогч зэрэг/ үнэр байгаа эсэх?,

  1. Хэд хэдэн учралын газраас илрүүлсэн үнэрийн мөр нэг этгээдийнх

эсэх, тодорхой нэг этгээдийнх эсэх?,

  1. Нэг учралын газар дээрээс илрүүлсэн хэд хэдэн үнэд нэг буюу өөр

өөр төрөл, этгээдийнх эсэх?,

  1. Хэрэг, учралын газраас болон бусад газраас илрүүлсэн эд зүйлс бүгд

нэг этгээдийнх эсэх?,

  1.  Сэжигтэн этгээд болон бусад этгээдээс хураан авсан эд зүйлс

хохирогчийнх эсэх?,

  1. Сэжигтэн этгээдийн ойролцоо нас, оршин суух газар, ажил

мэргэжлийн онцлог?,

  1.  Сэжигтэн этгээд тодорхой төрлийн хүнс, хүнсний болон эмийн

зүйл, химийн бодисыг тогтмол хэрэглэдэг болох?,

  1.  Сэжигтэн этгээд ямар нэгэн өвчтэй эсэх, өвчтэй бол ямар өвчин

болох?,

  1.  Сэжигтэн этгээд тодорхой төрлийн өвчтэй эсэх?

 

Учралын газраас авсан агаарын дээж хангалттай бол “Агаарын дээжид тодорхой хүний үнэр бий эсэх?” гэсэн асуултанд хариу өгч болно.

Харин шинжилгээнд ирүүлсэн зүйл тодорхой хүний эзэмшил мөн эсэх? гэсэн асуултад үнэр судлалын шинжилгээгээр хариу өгч болохгүй. Үнэр судлалын шинжилгээ тухайн объект дээр хэн нэгэн хүний үнэр бий эсэхэд л хариу өгдөг тул эзэмшигчийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хальж байгаа хэрэг.

 

ҮНЭР СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ҮЕ ШАТ:

 

1) Бэлтгэл үе: шинжилгээний материалтай танилцах, хэрэглэгдэхүүнийг сонгож, бэлдэх, шинжилгээ явуулах нөхцлийг бүрдүүлэх;

2) Задлан шинжилгээний үе: шинжилгээний объектод нэг бүрчилсэн шинжилгээг, тус тусад нь хийж, ерөнхий болон хувийн онцлог шинжийг гаргаж тогтоох /тодорхой зүйлийн үнэр бий эсэх, эрэгтэй, эмэгтэй ямар хүний үнэр болох г.м/;

3) Харьцуулах шинжилгээний үе шат: шинжилгээнд ирүүлсэн үнэрийг харьцуулах загварын үнэртэй харьцуулж уг 2 үнэр адил буй эсэхийг тогтооно;

4) Төгсгөл үе: шинжилгээний явцад тогтоосон баримтад синтез хийж үр дүнг үнэлэн, тавьсан асуултанд хариу өгч шинжээчийн дүгнэлт бичин, түүнд хавсаргах ольфактрограмаар үзүүлэлт хийх.

Үнэр судлалын шинжилгээний явцад тогтоосон баримтыг үнэлэхдээ ирүүлсэн объектын хэмжээ, шинжилгээний явц зэрэгт үндэслэнэ.

Шинжээчийн дүгнэлт нь шууд нотлосон буюу үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлосон буюу үгүйсгэсэн байж болно. Үнэр судлалын шинжээчийн гаргасан шууд дүгнэлт нь МУ-ын ЭБШХ-иар хүлээн зөвшөөрсөн нотлогооны эх сурвалж мөн бөгөөд түүнийг бусад нотлогооны нийлбэрээр, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурор, өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

Шинжилгээнд ирүүлсэн материал дахь үнэрийн найрлага хангалтгүй байгаа бол /жишээлбэл, учрал болсон өрөөнөөс авсан агаарын найрлагын дээж г.м/ биоилчлэгчэд үнэр цохисон шинж сул илрэх буюу ольфактро төхөөрөмжийн авуур бусад үнэрээс ялгаж чаддаггүй тул шинжээч дүгнэлтийг эргэлзээтэй хэлбэрээр гаргадаг. Эргэлзээтэй дүгнэлт нотлогооны эх сурвалж болж чадахгүй ч оношлогооны болон гүйцэтгэх ажлын ач холбогдол агуулж болно.

Шинжээчид тавьсан асуулт түүний тусгай мэдлэгийн хүрээнээс давсан, материал хангалттай бус, илрүүлж бэхжүүлсэн арга, хэрэгсэл, технологи буруу зэрэг бол тухайн асуултанд үнэр судлалын шинжилгээ хийх боломжгүй бөгөөд энэ тухай шинжилгээ хийлгэхийг даалгасан албан тушаалтанд мэдэгдэж, нэмэлт материал шаардах зэрэг холбогдох арга  хэмжээг авна.

Шинжилгээнд ирүүлсэн зүйл дээр тодорхой хүний үнэр буй эсэх талаар дүгнэлт гаргахдаа:

1) нохой уг зүйлд зөнгөөрөө татагдахгүй байх /нохой дурладаг өөр үнэртэй зүйл, нүдэнд тусаж анхаарал татахаар зүйлийг холдуулах/;

2) объект дээр хүний үнэр буйг тогтоох;

3) тухайн хүний хувь үнэр шинжилж буй объект дээр байгааг нохой баттайгаар тогтоож буйд итгэлтэй болох;

4) үнэрийг хэд хэдэн нохойгоор тогтоолгох зайлшгүй шаардлагатай.

 

ШИНЖИЛГЭЭНД ИРҮҮЛЭХ ЗҮЙЛ:

 

1) үнэр судлалын шинжилгээ хийлгэх тухай тогтоол;

2) үнэрийг нь тогтоох гэж буй этгээдийн гар, хөл болон хувцаснаас цаасан салфетка, даавуу зэрэгт 20 хором орчим шингээж, шилэн сав буюу тугалган цаасанд тусгаарлан авсан дээж үнэр;

3) галт болон хүйтэн зэвсэг, гэмт халдлагад өртсөн объект, ашигласан багаж, учралын газраас илрүүлж тусгаарлан авсан гутал, хувцас, сам, тамхины иш зэрэг үнэр зөөгч зүйл, тэдгээр дээр буй цусан толбо, мөр;

4) тухайн этгээдийнх мөн болох нь эргэлзээгүй харьцуулах загвар /хатсан цус бүхий марль, уг этгээдийн биеийн аль нэг хэсгээс 20 хором орчим тусгаарлаж авсан даавуу зэрэг/;

5) үзлэг, нэгжлэг зэрэг ажиллагааны явцад учралын болон бусад газраас бэхжүүлэн авч тусгаарласан, бусад үнэртэй зүйл /амьтан, нефтийн бүтээгдэхүүн, эмийн зүйл зэрэг болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭБША – 65

 

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРЭЛЧ НОХОЙН АЛБАНЫ

ҮНЭРИЙН ЛАБОРАТОРИ

 

Шинжээч надад……………………………………. МУ-ын ЭБШХ-ийн 155; 158-р зүйлийн дагуу тус хуулийн 46-р зүйлд заасан шинжээчийн эрх ба үүргийг тайлбарлан өгч дүгнэлт өгөхөөс татгалзах буюу эсвэл санаатайгаар худал дүгнэлт гаргавал МУ-ын Эрүүгийн хуулийн 254; 255-р зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан.

 

Шинжээч . . . . . . . . . /                                       /

 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

 

……оны…..дугаар                              Дугаар ¹                 . . . . . . . . . . . . . . .хот.

сарын…ны өдөр

 

. . . . . . . . . . . . . .  -ын шинжээч, дээд боловсролтой, эрх зүйч-криминалист-шинжээчээр мэргэшсэн эрх зүйч мэргэжилтэй, энэ мэргэжлээрээ . . . . дахь жилдээ ажиллаж байгаа, . . . . . . . . . . . . . . . . цолтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . би . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .ээс ирүүлсэн шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн үнэр судлалын шинжилгээ хийв.  

 

хэргийн болсон байдал

Хэргийн болон байдал ……………………………………………….……………….

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

…………………………………………………………………………………………………

 

шинжилгээнд ирүүлсэн зүйл

 

 

 

 

шинжээчид тавьсан асуулт

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЭЭЧ  . . . . . . . . . . . . . . . /                                                       /

ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ

/Шинжилгээний явц, дүнг дэлгэрэнгүй бичнэ/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШИНЖЭЭЧ  . . . . . . . . . . . . . . . /                                                       /

ҮНЭР СУДЛАЛЫН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТЭНД ЗААВАЛ ТУСГАХ ЗҮЙЛ:
 
Шинжээч үнэр судлалын шинжилгээ хийж дүгнэлтээ бичгээр гаргах бөгөөд дүгнэлтэнд дараах зүйлийг заавал тусгасан байна. Үүнд: 
1) шинжилгээ хийсэн газар, огноо, цаг;
2) шинжилгээ хийх үндэслэл;
3) шинжилгээг явуулахыг даалгасан албан тушаалтан;
4) шинжилгээний байгууллагын нэр, шинжээчийн овог, нэр, боловсрол, мэргэжил, мэргэшил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал;
5) зориуд худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан болох;
6) шинжээчид тавьсан асуулт;
7) шинжилгээний объект, шинжээчид ирүүлсэн зүйл;
Cool шинжилгээг явуулахад оролцсон хүмүүсийн тухай мэдээлэл;
9) шинжилгээг явуулсан аргачлалын агуулга, үр дүн;
10) шинжээчийн гаргасан дүгнэлт, түүний үндэслэл.
2. Шинжилгээний явцад шинжээчид тавьсан асуултад багтаагүй боловч хэргийг нотлоход ач холбогдол бүхий зүйл тогтоовол шинжээч түүнийг дүгнэлтэндээ тусах эрхтэй. 
3. Шинжээчийн дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, ольфактрорам зэрэг нь дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг мөн. 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-01-11 - hi

Бичсэн: jagaa (зочин)
сайн байна уу? миний э-мэйл: jagaa_b2005@yahoo.com.
энэ хаяг руу мсж бичиж болно.
амжилт хүсье
. Шууд холбоос

2012-01-06 - сайн бна уу

Бичсэн: далай (зочин)
сайн байна уу Таны энэ блог надад их таалагдлаа. Би одоо орост шинжээчээр сурч байгаа л даа. Боломжтой бол та өөрийнхөө мэйл хаягийг өгөөч. Асууж мэдэж авах зүйлс өчнөөн байдаг. Монгол хэл дээр ямар байдаг тухай мэдмээр байна. эндээс монгол хэл дээр эртхэн сурж байхгүй бол төгсөөд надад их хэцүү байна байх гэж бодоод байна. Иймэрхүү онлайн мэдээллээс л ганц 2 зүйл мэдэж авч байна. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 13 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax