Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2009-3-30

Албаны нохой сургах хичээл

 

АЛБАНЫ НОХОЙД ЕРӨНХИЙ ДАДАЛ СУУЛГАХААР

ДАСГАЛ ХИЙЛГЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

Нохойн сургалт бол ихээхэн хариуцлагатай, бүтээлч хандлага, мэдлэг, тэвчээр, шургуу байхыг шаардсан асар хэцүү, нөр их хөдөлмөр байдаг.

Нохойн сургалтын хичээл бүрийг нохойн бие бялдрын болон сэтгэхүйн онцлогийг тооцож боловсруулсан төлөвлөгөөний дагуу явуулна. Шинэ сургагчид нохой сургах болон мэргэжилтэн сургагч сургах хангалттай туршлага бүхий зааварлагч багш хичээл заана. Сургалтын эхний өдрөөс эхлэн урт, богино уяа ашиглах болон амттан өгөхөд онцгой анхаарал хандуулвал зохино.

Нохойн анхаарлыг татаж буй гадны хүчин зүйлийг цочруулагч гэх бөгөөд энэ нь мал амьтан, хоол хүнсний зүйл болон тусгай хэрэгсэл байж болно. Оосор, уяа мэтийн тусгай хэрэгслийг механик цочруулагч гэнэ. Зааварлагч багш нохойн онцлогийг мэдэж, нохойн сонирхлыг татаж, дурлахаар цочруулагч ашиглах ёстой.

Сургалтанд, ажиллах чадвартай цоо эрүүл нохойг ашиглах бөгөөд сургалтнаас 2-оос доошгүй цагийн өмнө хооллох буюу, эсвэл хооллосноос хойш 2-оос багагүй  цагийн дараа хооллоно.

Командыг өгснөөс нэг хоёр секундын дараа уяаг дугтрах мэтээр механикаар бататгана.

Командыг нохойн онцлог, хийх үйлдлийн хүндээс хамааран өдөрт 5-15 удаа, 3-5 минутын завсарлагатайгаар давтан өгөх хэрэгтэй. Энэ завсарт нохойгоо тогтмол амрааж, дургүй үйлдлийг дурладаг үйлдэлтэй нь ээлжлэх шаардлагатай.

Командыг тод, чанга дуугаар захиранги өнгөөр өгнө. Команд болон дохиог бусад элдэв хөдөлгөөн, үггүйгээр, зандралгүйгээр, хамтатган өгч, дууны өнгийг зөв сонгож өгөх хэрэгтэй.

Сургалтын явцад нохойн байдал төлвийг машид анхаарвал зохино. Заримдаа ноход сургалтын явцад заагдаагүй ч цаашид өөрт нь хэрэг болох ашигтай үйлдэл хийж гүйцэтгэдэг.

Хэд хэдэн хэцүү дадал суулгахаар сургаж буй үед дараалал нэн чухал. Нохойтой ажиллахдаа хичээллэх сонирхлыг нь байнга татах хэрэгтэй. Жишээлбэл: үнэр гаргаж буй эд зүйлийг /үүсгэгчийг/ эрэх ажиллагааг үргэлж олуулж, амжилттай төгсгөх хэрэгтэй бөгөөд хайсан зүйлээ олоход нь амттан өгч урамшуулан “Сайн” хэмээн магтаж, эрхлүүлнэ.

Хичээллэх байр, цаг, цочруулагч зэргийг байнга сэлгэх шаардлагатай.

Эдгээр зөвлөмжийг сургагч болон нохойн онцлог, ажлын нөхцөл зэргийг харгалзан хэрэглэнэ.

Ерөнхий дадал олгох сургалтын үе шатанд нохдод зарим тусгай дадлыг эзэмшүүлж болно.

Дасгал сургахаар нохойд сонсох, биеэ авч явах, сургагчид дасах зарим ерөнхий дадлыг эзэмшүүлнэ. Энэ үед сургагч өөрөө нохойн онцлогийг судалж, дохио, оосор болон командаар удирдах дадалд суралцана.

 

ЭРЛИЙН НОХОЙН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙН МАТЕРИАЛ

 

Нэгдүгээр хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг нэрээ сонсох, хүзүүвч, хошуувч, оосор, цээживчийг хэрэглэж сургах.

II.

Хичээлийн зорилго:

1. Нохойг нэрээ сонсож сургах, оосроор удирдан хүзүүвч, хошуувч, цээживчийг зүүсэн үед ажиллуулж сургах

2. Сургагчид дасгах

III.

Хичээлийг явуулах газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                900-1130

      IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

Цаг

жич

1.

Нохойн онцлогтой танилцаж сургагчид

 зааварчлага өгөх

10 минут

 

2.

Нохойг өөртөө дасгаж нэрээ сонсох

дадал эзэмшүүлэх

20 минут

 

3.

Нохойг хүзүүвчтэй ажиллуулж

 Сургах

20 минут

 

4.

Нохойд оосор зүүлгэн чөлөөтэй

ажиллуулж сургах

30 минут

 

5.

Нохойд хошуувч зүүлгэж

Сургах

30 минут

 

6.

Нохойд цээживч зүүлгэж

Сургах

30 минут

 

7.

Давтах

10 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: 1. “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

2. М. И. Усов “Собака поисково-спасательной службы” М., ДОСААФ, 1998, 78 с.

3. В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с.

4. О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

5. Д. Батдаваа. Нохой сургах арга зүйн үндэс. Уб. 2008, 46 хуудас.

6. В. И. Давыденко. Нохой сургах ашигтай зөвлөгөө. Орч. Ред. Н. Саруул, Уб, 2008, 95 хуудас

YI.

Хэрэглэгдэхүүн:

Нохойны байр, оосор, хүзүүвч, цээживч, хошуувч

 

YII.

 

Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж

Нохойн нэрийг ихэвчлэн гөлгөн насанд нь өгдөг. Гэсэн ч нас бие гүйцсэн нохойн нэр тодорхой биш болон зайлшгүй шаардлагатай гэвэл нэрийг сольж болно.

Нохойг шинэ нэрэнд сургахдаа өгөх нэрээр хэд хэдэн удаа, эрхлүүлсэн өнгөөр дуудан дөхөж очоод 1-2 секундын дараа амттан өгөхөөр эхэлнэ.

Хоёроос гурван удаа ингэж очсоны дараа нэрээ сонсож сурах дадал тогтохын хирээр “Сайн” гэж хэлэн илж эрхлүүлнэ.

Нохой дассаны дараа нэрээр нь дуудан даавуун хүзүүвч зүүнэ. Сургагч нохойн байранд орж нэрээр нь дуудан амттан өгч, илж эрхлүүлэх зуураа хүзүүвчийг зүүнэ. Хэрэв нохойн зан байдалд өөрчлөлт орж догшрох шинж илэрвэл хүзүүвчийг авч хэсэг хугацааны дараа дахин зүүнэ. Давтах бүрдээ хүзүүвчтэй байх хугацааг уртасгана. Эцэст нь даавуун хүзүүвчийг жирийн хүзүүвчээр солино.

Хүзүүвчинд сурсны дараа оосроор чөлөөтэй жолоодуулж сурах дадал суулгана. Эхний үед 5-6 м урттай хөнгөн оосор хэрэглэнэ. Нохойг илж эрхлүүлсний дараа хүзүүвчнээс оосрыг зүүж зугаалуулахаар байрнаас гаргана. Энэ үед зугаалгандаа автан нохой оосроо анзаардаггүй. Хэрэв нохойн зан байдалд оосор хэрэглэсэнтэй холбоотойгоор өөрчлөлт гарвал нэрээр нь дуудах, амттан өгөх, дуртай зүйлээр нь тоглуулах зэргээр саатуулна.

Анхны дасгал, үйлдлээс эхлэн нохойг оосроороо тоглох, зуух буруу зуршилд сургаж болохгүй, эс тэгвэл оосроо мэрж тасладаг болно. Нохойг  хүзүүвч, оосронд сургахдаа хүчилж огт болохгүй. Энэ нь нохойг оосор, хүзүүвчээс айх, сургагчид итгэхгүй байхад хүргэдэг.

Энэ аргачлалаар нохойг хошуувч, цээживчинд дасгана.

 Сургагч нохойг өөртөө сайтар дасгах нь нохойг амжилттай сургаж, албанд ашиглах үндэс болж өгдөг. Нохойг хүзүүвч, хошуувч, оосор, цээживч хэрэглэж сургахдаа сургагч түүнийг өөрийн гадна төрх, дуу хоолой, хөдөлгөөн, үнэртээ дасган итгэл төрүүлж, цаашид энэ бүгдэд үндэслэн сургагчид дасах нөхцөлт рефлексийг нохойд суулгаж өгнө.

Дасгах явцад хоол, амттанаас гадна нохойтой зугаалах, түүнийг зөв арчлах нь ихээхэн ач холбогдолтой.

Хэрэв нохойн нэр, зан авирийг сургагч мэддэг бол нохойд анх удаа дөхөж очихтой адил аргачлалыг хэрэглэн дасгана. Сургагч зоригтой, нохойн гаргаж болох ямар ч авирт бэлэн, болгоомжтой байх ёстой. Нохойг хэт эрхлүүлэн, мөн хүч хэрэглэн харьцахгүй байх нь чухал.

Хэрэв нохойн эзэн байхгүй бол анх дөхөж очихдоо нэрээр нь дуудан амттан өгнө. Нохой амттаныг шууд авч итгэсэн төрх үзүүлж байвал илж эрхлүүлэн оосорлож зугаалахаар гаргана.

Хэрэв хуучин эзэн нь сургалтанд оролцож, нохой сургагчид итгэхгүй шинж үзүүлбэл дараах аргыг хэрэглэнэ.

Нохойг эзэн нь зугаалуулахаар гарган явж байх үед шинэ сургагч нохойд мэдэгдэлгүй, араас нь очиж оосрыг авсны дараа эзэн нь  холдон явна.

Нохойг авч үлдсэн сургагч оосрын уртад хөдөлгөөнийг нь хязгаарлахгүйгээр бие даан зугаалуулахдаа ойр ойрхон нэрээр нь дуудан амттан өгнө.

Хэрэв нохой зуудаг бол байнга хооллож занг нь зөөлрүүлнэ. Хоолыг өөрөө биечлэн өгөх хэрэгтэй. Нохой, сургагчид итгэсэн шинж илэрмэгц оосроос зоригтойгоор хөтлөн авч гарч зугаалуулна. Цаашдаа түүнийг тогтмол зугаалуулж, зөв арчилж, нөхцөлт рефлекс тогтоох аргыг зөв хэрэглэх зэргээр өөртөө дасгана.

Нохойг дасгахдаа дараах алдааг гаргаж болохгүй:

- ширүүлэх, тэвчээр алдах (оосрыг хүчтэй угзрах, саваагаар буюу цохиураар зодох, чангаар зандрах, биеэ хамгаалах үйлдлийг нь идэвхтэй ба идэвхгүй хэлбэрээр няцаах)

- нохойд эргэлзээ төрүүлж, итгэл алдагдуулах тул айж эмээн, сэрэмжилсэн байдал үзүүлэх, шийдмэг бус харьцах

- хэт эрхлүүлэх, байнга, оновчтой бус тоглуулах нь нохой команд биелүүлэхгүй (захирагдахгүй) болоход хүргэдэг.

Нохой сайн дасаж байгаа шинж:

- сургагчийг дөхөж очиход нохой байрандаа үсчих, дотогш ороход ирж эрхлэх

- сургалтын явцад сургагч эд зүйлсийн араар орж нуугдахад түүнийг идэвхтэй эрж, эхний командаар түүн дээр ирдэг болох

- сургагч хоолойн өнгөө өөрчлөх буюу, эсвэл өндөрсгөхөд нохойд айж эмээсэн шинж илрэхгүй байх эдгээр болно.

 

Хоёрдугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохой сул үедээ амарч чаддаг болох дадал суулгах.

 

II.

Хичээлийн зорилго:

1. Хичээлийн явцад болон нохойг ашиглаж буй үед хүчээ сэлбэхэд сургах

         2. Цаг агаарын янз бүрийн нөхцөлд нохой сул

             байгаа үедээ өөртөө амралт өгч чадах дадал

             суулгах

III.

Хичээлийг явуулах газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                900-1030

 

      IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

Цаг

Жич

1.

Бэлтгэл үе: Сургагчид зааварчлага өгөх. Хичээл явуулах бэлтгэлтэй танилцах.

 

10 минут

 

2.

Жирийн нөхцөлд нохойг урт уяатайгаар “Зугаал” команд болон дохиог зэрэг өгч анхан шатны дасгал хийлгэх

 

10 минут

 

3.

Хүндрүүлсэн нөхцөлд нохойг янз бүрийн байдлаас өөртөө амралт өгч сургах

 

30 минут

 

4.

Нохойг оосоргүй үед нь команд болон дохиогоор чөлөөтэй зугаалуулж сургах

 

30 минут

 

5.

Давтах

10 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с. - В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с. - О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с. - Хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Урт оосор, хүзүүвч, амттан.

 

YII.

 

Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж

 

Нохойг сургагчийн командаар буюу, эсвэл дохиогоор ямар ч байдлаас өөрийгөө суллаж сургах нь ямар ч хичээлийг амжилттай явуулах, нохойд амралт олгох, ажиллах чадварыг шардлагатай түвшинд байлгах чухал нөхцөл болдог. Нохойн мэдрэлийн болон булчингийн систем ядраагч нөхцөлт бус цочруулагч, давсаг чинэх, өтгөн хурах зэрэг нь чөлөөт рефлексийн нөхцөлт бус хүндрэлт байдлыг үүсгэдэг. Нөхцөлт цочруулагч болгож “Зугаал” команд, баруун гараа мөрний түвшинд өргөн нохойг амраах газар руу чиглүүлж гарын үзүүрээр заах хөдөлгөөнөөр илэрхийлэх дохиог ашиглана.

Жирийн нөхцөлд анхан шатны дасгал хийлгэхдээ нохойг урт оосроор хүзүүвчнээс нь уяж “Зугаал” командыг сайшаасан өнгөөр өгч, нэгэн зэрэг дохиогоор үзүүлэн, нэрээр нь дуудан 5-10 м хамтдаа гүйж “Зугаал” командаа давтан өгч, “Сайн” хэмээн урамшуулна. Гүйсний дараа сургагч оосрыг суллаж нохойг чөлөөтэй гүйх нөхцлийг хангаж өгөх ба дараа нь дуудаж эрхлүүлэн, амттан өгнө. Хэсэг завсарлаад дасгалыг давтана.

Цаашид “Зугаал” командыг дохионы хамт өгч биелүүлж сургахдаа нохойг удаан хугацаагаар, тасралтгүй ажиллуулж, ямар ч нөхцлөөс “Зугаал” командаар өөртөө амралт өгч чаддаг болгож сурах зорилгоор “Зугаал” командыг өгөх хугацааг сунгана.

Энэ дасгалын үндсэн зорилт нь төрөл бүрийн цочруулагчтой, хүрээлэн байгаа орчны хүнд нөхцөлд нохойд чөлөөтэй, сул байх дадал олгоход чиглэгдэх тул гадны цочруулагчид амархан автдаг нохойд маш болгоомжтой хандвал зохино. Ийм тохиолдолд оосрын уртыг зөв тохируулж, богиносгох нь зүйтэй.

Нохой биеэ суллаж чөлөөтэй байж сурахын хирээр бие даалган хийлгэж, дан дохиогоор, оосоргүй гэхчлэн хийлгэж сургана.

Нохой байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд биеэ суллан, анхаарлыг нь сарниулах элдэв цочруулагчийг тоолгүйгээр сургагчаас 30 м-аас холгүй зугаалж чаддаг болсон үед дадал суусанд тооцно.

Сургалтын явцад дараах алдааг гаргаж болохгүй. Үүнд:

- “Зугаал” командыг хэт чанга өгөх

- зугаалж яваа үед оосрыг дэмий дугтрах

- хатуу хүзүүчтэй үед зугаалуулах зэрэг болно.

Гуравдугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг сургагчийн командаар түүн рүү ирдэг болгож сургах.

II.

Хичээлийн

  зорилго:

1.    Нохойг ямар ч байрлал, хол ойрын зайнаас

 сургагч руу ирдэг дадал суулгах

2. Сургалтын үед болон албан үүрэг гүйцэтгэж буй үедээ сургагч руу анхаарлаа хандуулдаг болгох

III.

Хичээлийг явуулах

       Газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                         900-1130

 

   IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

жич

 

1.

Бэлтгэл үе: сургагчид хичээлийн арга зүйн зааварчлага өгөх. Хичээлийн бэлтгэлийг шалгаж нохойд үзлэг хийх

 

15 минут

 

2.

Нохойг “Над дээр” командаар ажиллах нөхцөлт рефлексийн анхан шатны ажилагааг хийж сургах

 

30 минут

 

3.

Команд гүйцэтгэх дадлыг бататган, дохиогоор ажиллах дадал суулгах

 

30 минут

 

4.

Янз бүрийн нөхцлөөс сургагч руу команд болон дохиогоор ирдэг дадал суулгах

 

30 минут

 

5.

Давтах

15 минут

 

 

Y.

 

Сургалт-арга зүйн баримт бичиг:

 

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с. - 3. В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с. - О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, амттан.

 

         

  

   YII.   Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж

Хичээлийг явуулахын тулд амттан өгөх, нохойг оосроор зөөлөн жолоодох, илж эрхлүүлэх зэрэг нөхцөлт бус цочруулагчийг ашиглана. Нөхцөлт цочруулагч нь “Над дээр” команд, мөрний түвшинд, хажуу тийш өргөсөн баруун гараа огцом буулгаж өгөх дохио болно.

Анхны нөхцөлт рефлексийг урт оосортой нохойг чөлөөтэй явахад нь өөр рүүгээ дуудан тогтооно. Сургагч урамшуулсан, чанга дуугаар “Над дээр”, “Сайн” командыг өгнө. Хэрэв нохой командыг тоохгүй бол дахин өгч, үүний зэрэгцээ оосрыг чангаасаар өөр рүүгээ авч ирж, амттан өгөн “Сайн” гэж урамшуулах хэрэгтэй.

Нохой залхуутай, удаан  дөхвөл түүнд амттан үзүүлэн, командаа давтаж холдон зугтах ба шаардлагатай бол оосроос чангаана.

Нохойг анхаарлаа сарниулсан үед юмны араар орж нуугдан түүнийг сургагчид анхаарлаа хандуулдаг болгон төлөвшүүлэхэд сургана.

Нохой оосрын уртын хэмжээтэй газарт ямар ч байдлаас сургагч руу гүйн ирдэг болвол “Наад дээр” командын анхан шатны нөхцөлт рефлекс бүрэлдсэн гэж үзнэ.

Нохойн эзэмшсэн команд, гүйцэтгэх дадлыг бататгаж дохиогоор ирдэг болгохдоо урт оосортой яваа үед нэрээр нь дуудан анхаарлыг хандуулаад баруун гараараа дохио өгч нөхцөлт бус цочруулагч хэрэглэнэ /амттан үзүүлэх буюу оосрыг чангаана/.

Нохойг зөвхөн дохиогоор ирүүлж сургахдаа нохой сургагч дээр анхаарлаа төвлөрүүлсэн үед суугаа байрлалаас дуудах нь дээр бөгөөд энэ үедээ нохой дохиог илүү сайн хүлээн авдаг. Ингэхийн тулд сургагч нохойг суулгаж орхиод 5-6 алхам холдож дохио өгөөд “Над дээр” гэж командлана. Нохойг ирэхэд нь амттан өгч, “Сайн” гэж урамшуулна. Дараа нь өөр рүүгээ ойртон ирж заасан газарт суудаг болгож сургана. Ийм дадал суулгах нь нэгжлэг хийх, эд зүйл авчрах, эд зүйл ялгах зэрэг үед онцгой ач холбогдолтой байдаг.

Ингэж сургахдаа сургагч баруун хөлөө урагш тавьж суух дохио өгөөд “Суу” хэмээн командалж өөрөөсөө алхмын зайтай суулгана. Суусны дараа амттан өгнө. Шаардлагатай гэвэл сургагч “Зэрэгц” командаар дэргэдээ суулгах, эсвэл чөлөөтэй байлгана. Үүний дараа сургагч бөхийн зүүн гараа сунгаж хүзүүвчнээс нь 15-20 см зайтай барьж “Зэрэгц” команд өгөн зүүн хөлийнхээ дэргэд зөв суулгаж сургана. Нохойг командаа зөв биелүүлэхэд нь амттан өгч эрхлүүлж урамшуулна.

Нохойг дуудах зайг сунгах, команд болон дохиог салангид өгөх, цаг уурын өөр өөр нөхцөлд, өөр өөр цагт хийлгэж сургах, анхаарал сарниах цочруулагчдыг нэмэгдүүлэх зэргээр дасгалыг хүндрүүлнэ.

Нохойг өвтгөх болон дургүй бусад үйлдэл хийлгэхийг хориглох ба хамгийн сайн арга нь амттан өгөх, эрхлүүлэх, нохойтойгоо наадах зэрэг болно.

Нохой ямар ч үед, анхаарлыг нь сарниах ямар ч цочруулагчийг тоолгүйгээр, ямар ч зайнаас сургагч руу ирж чаддаг болсон үед нохой сургагч руугаа ирэх дадал суусан байна гэж үзнэ.

 Хичээлийн явцад дараах алдаа гарч болзошгүй. Үүнд:

- “Над дээр” командыг өгөхөөс өмнө нэрийг нь олон дуудвал нохой зөвхөн нэрээ сонсдог болдог. Эсвэл зөвхөн нэрээр дуудан команд өгч сургавал түүнд дасаж сургагч руу дөхөж ирэх буюу гүйн ирдэг болно.  

- команд ба дохиог үргэлж хамт өгөх. Ингэснээр нохой хамтад нь өгсөн цочруулагчид сурч, дохио ба командыг саланги өгөхөд гүйцэтгэж чадахгүй болдог.  

- өвтгөгч цочруулагч хэрэглэх /оосрыг угзрах г.м/, ирэхэд нь залхаавал сургагчаас айдаг болж, дөхөж ирэх дургүй болно

-   нохойг байнга өөр рүүгээ дуудан суулгах буюу хэвтүүлэх. Ингэх нь тэвчээрийг барж нохойг эвддэг.

 

Дөрөвдүгээр хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг сургагчтай зэрэгцэн явуулж сургах.

 

II.

Хичээлийн

  зорилго:

1. Нохойг сургалтын явцад, албан үүрэг гүйцэтгэх үед болон хуяглан хүргэх үед сургагчтай зэрэгцэн явах дадал суулгах

2. Нохойг ажигч, дэгтэй болгох

III.

Хичээлийг явуулах

       газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                         900-1130

 

   IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

жич

1.

Бэлтгэл үе: сургагчид хичээлийн арга зүйн зааварчлага өгөх. Хичээлийн бэлтгэлийг шалгаж нохойд үзлэг хийх. Нөхцөлт болон нөхцөлт бус цочруулагчийг бэлдэх

 

20 минут

 

 

2.

Жирийн нөхцөлд нохойг “Зэрэгц” командаар ажиллах нөхцөлт рефлексийн анхан шатны ажилагааг хийж сургах

 

30 минут

 

3.

Команд гүйцэтгэх дадлыг бататган, дохиогоор ажиллах дадал суулгах

 

30 минут

 

 

4.

Янз бүрийн хурдаар яваа үед болон чиглэлээ өөрчлөхөд сургагчтай команд болон дохиогоор зэрэгцэн явах дадал суулгах

 

30 минут

 

5.

Давтах

20 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с. - 3. В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с. - О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с. - Хичээлийн конспект

 

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, урт оосор, амттан.

 

YII.

Хичээл явуулах арга зүйн зөвлөмж (Зураг 1-4)

 

 

Нохойд “Зэрэгц” команд болон зүүн гарын бугалгаар хаа руу нь зөөлөн алгадах, оосрыг дугтрах, эрхлүүлэх, амттан өгөх зэрэг холимог цочруулагч хэрэглэн энэ дадлыг суулгана. Хичээлийг тэгш газарт явуулна. Нохойн хөдөлгөөн бүрийг ажиглаж,  жолоодож байхын тулд сургагч түүнийг зүүн хөлийнхээ дэргэд, биеийн дунд хэсгээр нь зэрэгцүүлэн зогсооно. Ингэхийн тулд анхан шатны дасгал болгож сургагч нохойг богино оосроос хүзүүвчнээс нь 20-30 см зайтай зүүн гараараа барьж, гогцооны үзүүрийг баруун гараараа барьж хөдөлгөөнийг зөв эхлүүлэхээр, нохойг зөв суулгана. Алхаж эхлэнгээ сургагч нохойг нэрээр дуудаж анхны хөдөлгөөнд сургахаар “Зэрэгц” команд өгнө. Нохой хоцрох буюу түрүүлэх бүрд, ялангуяа хичээлийн эхний өдрүүдэд, түүнд “Зэрэгц” команд өгч, оосрыг дугтарна. Нохойг хөлийн зэрэгцээ зөв байрлал эзлэхэд сургагч түүнийг урамшуулж “Сайн” хэмээн амттан өгч, илж эрхлүүлнэ. Явж байх үедээ нохой биеийн уртын хагасаас илүүгүй хэмжээгээр түрүүлэх буюу хоцрох ёстой.

“Зэрэгц” командаар анхан шатны дасгалыг хийж сургасны дараа сургалтын нөхцлийг хүндрүүлж, дохиогоор ажиллуулж сургана.

Дохиогоор ажиллуулж сургахын тулд дараах дасгалыг хийлгэнэ: Оосрыг баруун гартаа авч, зүүн гараа дохио өгөхөөр суллах ба оосрыг хэдийд ч дугтрахад бэлэн байлгана. Дараа нь сургагч нохойг нэрээр дуудаж, зүүн гараараа хааг алгадна. Дараа нь “Зэрэгц” хэмээн командалж оосрыг угзрана.

Дохиог нөхцөлт цочруулагч болтол нь хөдөлгөөний чиглэл болон хурдаа өөрчлөх бүрд командыг давтан дохио өгнө. Дараагийн алхам болгож сургалтын нөхцлийг хүндрүүлэн дохиог нөхцөлт рефлекс болгох дараах дасгалуудыг хийнэ:

- хурдаа өөрчлөх, зогсох, байран дээрээ болон явуут дундаа эргэх. Хөдөлгөөний хурдыг удаашруулж, хурдасгах, гүйх үед командыг давтан өгөх ба шаардлагатай бол оосрыг дугтрана. Баруун гар тийш эргэх бол оосрыг урагш нь, зүүн гар тийш эргэх бол хойш нь зөөлөн дугтрана,

- хичээлийг байгаль, цаг уурын янз бүрийн нөхцөлд, хоногийн өөр өөр цагт, өөр өөр газарт хийнэ,

- нохойг оосоргүйгээр зэрэгцүүлэн явуулж сургах. Ингэхдээ хичээлийн эхэнд гадны цочруулагч багатай тэгш газрыг сонгож авна. Эхлээд сургагч баруун гараараа оосрын үзүүрээс нохойн хөдөлгөөнд саад болохгүйгээр сул барьж янз бүрийн хурдтайгаар, команд буюу эсвэл дохио өгч явуулж сургана. Хэрэв нохой команд биелүүлэхгүй бол командыг зандарсан өнгөөр давтаж, оосрыг угзрана.

Сургалтын явцад хатуу хүзүүвч хэрэглэвэл нохойн биеэ хамгаалах идэвхгүй хариу үйлдэлд сургадаг учир түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Нохой сургагчийн анхны командаар байрлалаа зөв эзэлж, хурдаа өөрчлөх, эргэх бүрд алдахгүй зэрэгцэж явбал дадал бүрэн суусан байна гэж үзнэ.

Сургалтын явцад дараах алдаа гаргахаас болгоомжлоно:

- команд болон дохиог хослуулж чадахгүй байх (оосрыг түрүүлж дугтрах),

- нохойд айдас төрүүлдэг тул хэт хүчтэй угзрах,

- нөхцөлт рефлекс тогтоход саад болдог тул оосрыг байнга чангаах (нохой байнга урагш тэмүүлдэг),

- оосрыг дугтралгүйгээр байнга дан команд өгөх,

- хатуу хүзүүвчийг буруу хэрэглэх.

 

Тавдугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг суулгаж сургах.

 

II.

Хичээлийн

  зорилго:

1. Нохойг команд болон дохиогоор татгалзалгүйгээр сууж, энэ байрлалдаа тэвчээртэйгээр, удаан байж чаддаг болох дадал суулгах

2. Сууж байх үедээ гадны цочруулагчийн нөлөөг үл тоодог болгох

III.

Хичээлийг явуулах

     газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                         1400 -1630

 

   IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

жич

1.

Бэлтгэл үе: Сургагчид хичээлийн арга зүйн зааварчлага өгөх. Хичээлийн бэлтгэлийг шалгаж нохойд үзлэг хийх. Команд болон дохиог боловсруулах

 

 

15 минут

 

2.

Нохойг “Суу” командаар ажиллах нөхцөлт рефлексийн анхан шатны ажилагааг хийж сургах

 

25 минут

 

3.

Команд гүйцэтгэх дадлыг бататган, дохиогоор ажиллах дадал суулгах

 

25 минут

 

4.

Команд болон дохиогоор суух дадал олгох

30 минут

 

5.

Ямар ч байрлалаас гадны цочруулагчийг тоохгүйгээр команд биелүүлж сургах,

 

25 минут

 

6.

Давтах

20 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с. - 3. В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с. - О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с. - хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, амттан.

 

   YII.   Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж (Зураг 1-6)

Нохойг команд болон дохиогоор сууж, тэр байрлалдаа удаан байлгаж сургах нь албан үүрэг гүйцэтгэх, цаашид сургалтын явцад хийх олон үйлдлийн эхний алхам болж өгдөг бөгөөд сургалтын 5-6 дахь өдөр түүнийг олгоно. Нөхцөлт цочруулагч нь “Суу” команд болон баруун гараа сунгаж, мөрний түвшингээс үл ялиг дээш өргөж өгөх дохио юм. Нөхцөлт бус цочруулагч нь оосрыг урагш нь, эсвэл хойш нь зөөлөн дугтарч, олон уулзах дээр нь дарж өгөх хөдөлгөөнтэй хослуулах ба амттан өгөх зэрэг болно. Зөвхөн амттан өгөх нь зүйтэй боловч холимог аргыг хэрэглэж болно.

“Суу” командад сургах анхан шатны дадал олгохоор дараах дасгалыг хийнэ. Нохойг зүүн хөлийн дэргэд суулгаж, баруун гараараа оосрыг хүзүүвчнээс 15-20 см зайтай барьж, зүүн гараараа олон уулзах дээр нь дарахаар бэлдэнэ. Дараа нь нохой руугаа эргэн, “Суу” команд өгөөд оосрыг дээш нь-хойш зөөлөн дугтарч, олон уулзах дээр нь дарж суулгана. Нохойг суумагц сургагч “Суу” командыг давтаж, “Сайн” хэмээн эрхлүүлэх өнгөөр хэлж, суугаа байрлалд хэвээр нь амттан өгч урамшуулна. Ийм байрлалд 5-10 секунд байлгасны дараа суллана. 2-3 минутын дараа үйлдлийг давтан хийлгэнэ.

Нохой “Суу” командыг гүйцэтгэж 10-15 секунд сууж чаддаг болсноор анхан шатны дасгалыг хийж сурлаа гэж үзнэ.

Дараагийн шат болгож командаа бататган, дохиогоор ажиллуулж сургах арга хэмжээ авна.

Дохиогоор ажиллах дасгалыг түүнийг хэвтээ байрлалаас эхэлдэг. Оосрын гогцоог доош чиглүүлж, нохойн өмнөөс харан зогсоод оосрыг зүүн гартаа авч, баруун гараараа дороос дээш оосрыг цохин өргөж, “Суу” команд өгнө. Сургагч баруун гараа толгойн тус газар хүртэл өргөж эгшин зуур байлгаад урагш нэг алхан, гараа буулгаж, “Сайн” хэмээн амттан өгнө. Нохойг суугаа байрлалд хэсэг зуур байлгаад зугаалуулна. Нохой хойд хоёр хөлөө нугалан, урд хоёр хөлөө бүтэн тэнийлгэн сууж сурсан үед хэвтээ байрлалаас суугаа байрлалд шилжих дадлыг сурсан гэж үзнэ.

Дасгалыг бататган дараах хүндрүүлсэн дасгалыг хийж гүйцэтгүүлнэ:

- суугаа байрлалд тэвчээртэй суух хугацааг нэмэгдүүлэх,

- сургагч, нохой хоёрын дундах зайг нэмэгдүүлэх,

- нохойд ерөнхий дадал олгох бусад арга барилтай холбоотой төрөл бүрийн байрлалаас суулгаж сургах.

Хүндрүүлсэн дасгалыг энгийнээс хэцүү рүү шилжүүлэн явуулна.

Нохойд тэвчээр суулгахын тулд сургагч түүнийг командаар буюу дохиогоор суулгаж орхиод холдох ба тэвчээр алдах шинж илэрвэл “Суу”, “Сайн”, “Суу” хэмээн командлан, эхлээд ухарч, дадал суухын хирээр өөрөө эргэн холдоно. Тэвчээр алдсан үед зандарсан өнгөөр командлан байранд нь буцааж суулгах ба механик цочруулагч хэрэглэж /цохих/ болно.

Эхний үед 15-20 секунд суулгаж сургах нь хангалттай бөгөөд тэр бүрийд амттан өгч, нохойн хийх дуртай өөр дасгалыг /апорт г.м/ хийлгэнэ.

Хүндрүүлэх өөр нэг дасгал нь нохойноос холдохдоо хөдөлгөөний хурдаа өөрчлөх байдаг. Дараа нь нохой зогсоо, хэвтээ зэрэг байрлалаас команд болон дохиог салангид өгсөн үед, мөн ойр ба хол зайтай үед, чөлөөт байрлалд, зогсох үед дэргэд зогсох зэргээр сургана.

Сургалтын төгсгөлийн шат нь ямар ч байрлалаас, гадны цочруулагчийн нөлөөг тоолгүйгээр сууж сургах явдал юм. Дасгалыг сургах, давтахдаа дараах алдаанаас зайлсхий:

- “Суу” командыг нохойд нөлөөлөх цочруулагч хэрэглэлгүйгээр олон дахин өгөх, эсвэл түрүүлж өгөх. Энэ нь нохойд хоцрох нөхцөлт рефлекс бүрдүүлнэ.

- суугаа байрлалд удаалгүйгээр зугаалуулах буюу эсвэл өөр рүүгээ байнга дуудах. Энэ нь нохойг суугаа байдлаас командгүйгээр өөр байрлалд ордог болгож сургадаг.

- суулгахаар олон уулзах дээр биш өөр газар дарах. Өөр газар нь дарвал нохой эсэргүүцэж, шууд суудаггүй.

- нохойн үйлдэлд анзаарагагүй, шаарданги бус хандах, суугаа байрлалд шилжих үед нь биеийн төрхийг буруу эзлэвэл засаж өгөхгүй байх зэрэг болно.

Нохой ямар ч нөхцөлд, ямар ч байрлалаас, сургагчаас 25-30 м зайд байх үедээ эхний командаар сууж 5 минутаас багагүй хугацаатай тэсэж байгаа бол дадал суусанд тооцно.

 

Зургадугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг зогсоож сургах.

 

II.

Хичээлийн

  зорилго:

1. Аргачлалыг судалж нохойг зогсоох дадал суулгах

2. Гадны ямар цочруулагчтай үед нохойн зогсох дадлыг бататгах

III.

Хичээлийг явуулах

     Газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                         900 -1030

 

   IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

Цаг

жич

1.

Бэлтгэл үе: Хичээлийн бэлтгэлийг шалгаж нохойд үзлэг хийх, сургалтын хэрэглэдхүүнийг бэлдэх

 

15 минут

 

2.

Нохойг “Зогс” командаар ажиллах нөхцөлт рефлексийн анхан шатны ажиллагааг хийлгэж сургах

 

30 минут

 

3.

Сургагчийг байлцуулан нохойд тэвчээр суулгах

 

30 минут

 

4.

Дохиогоор зогсох дадал олгох

30 минут

 

 

5.

Хүндрүүлсэн нөхцөлд “Зогс” командыг биелүүлж сургах

 

30 минут

 

6.

Давтах

15 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

- 3. В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с. - О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с. - хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, урт оосор, амттан.

 

   YII.   Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж

 

Нохойг зогсоож сургах нь эд зүйл олох, цэвэрлэх, тусгай хэрэгсэл өмсгөх зэрэг үед хэрэг болдог. Нөхцөлт цочруулагч нь “Зогс” команд, баруун гараа алгыг нь дээш харуулан мөрний түвшинд өргөх дохио болно. Зүүн гараараа нохойн гэдсэнд хүрэх, оосроос чангаах, илж эрхлүүлэх, амттан зэрэг нь нөхцөлт бус цочруулагчийн үүргийг гүйцэтгэнэ. Зогсоож сургах дадлыг “Зогс”, “Хэвт” командыг биелүүлэх нөхцөлт рефлекс бүрдсэн үед ерөнхий дадлын бусад дасгалуудтай хамт зааж сургана. (Зураг 3.5-3.11)

“Зогс” командаар ажиллаж сурах анхан шатны ажиллагааг дараах хослол аргаар явуулна.

Сургагч нохойг суулгаад баруун талд нь гарч зогсон “Зогс” команд өгч 1-2 секундын дараа баруун гараараа оосрыг урагш дугтарна. Үүнтэй нэгэн зэрэг зүүн гараа гэдсэн доогуур оруулан өргөж дэмжлэг үзүүлнэ. Нохойг босож зогсмогц илж эрхлүүлээд, “Зогс” командыг давтаж, “Сайн” хэмээн урамшуулж амттан өгнө. Нохой суухыг оролдвол зүүн гараа гэдсэн доогуур нь оруулан зогсоход дэмжлэг үзүүлж “Зогс” командыг давтана. 5-10 секундын дараа нохойг зугаалуулна.

“Зогс” командаар анхан шатны дасгал хийдэг болсны дараа 15-20 секунд зогсдог болтол нь сургуульлаад дараагийн шатны дасгалд шилжиж болно.

Ингэхийн тулд нохойг өмнөө, өөдөөсөө харуулан нэг алхам зайд суулгаад дохио үзүүлж “Зогс” команд өгнө. Нохойг босмогц илж эрхлүүлэн амттан өгнө. Дохио болон командтай хамт оосрыг өөр рүүгээ зөөлөн дугтардаг.

Нохойн дэргэдээс сургагч холдон тэсвэр суулгах аргачлал нь суулгаж сургахтай адил бөгөөд нохойноос зайгаа аажмаар холдуулах хэрэгтэй.

Дараагийн шатны ажиллагааг нохойг ямар ч байрлалаас “Зогс” командаар зогсдог болгон сургахад чиглэх бөгөөд жирийн явдал дунд, шатаар болон дамнуурган дээгүүр яваа үед нь зогсож сурахад хандуулах хэрэгтэй. Сургалтын үед нохой дөрвөн мөчөөрөө жигд тулж, биеэ сайтар сунган, толгойгоо цэх  барин, зөв байрлал эзлэн зогсож сурахад анхаарлаа хандуулбал зохино.

Гаргаж болох алдаа:

- нохойн гэдсийг зүүн гараараа хэт дарах, цохих зэрэг нь нохой гар хармагцаа суух болон хэвтэхийг эрмэлзсэн биеэ хамгаалах үйлдэл хийж сурахад хүргэдэг.

- оосроо хэт хүчтэй угзарснаас нохой босох, байрлалаа өөрчлөх зэргээр нохойн тэвчээр алдагдахад хүрнэ.

- шаардлагатай тэвчээр суулгах боломж өгөхгүйгээр нохойг зогсоо байрлалаас байнга дуудах зэрэг болно.

Нохой ямар ч байрлалаас, хүрээлэн буй орчны ямар ч нөхцөлд сургагчийн команд буюу дохиогоор дөрвөн хөл дээрээ жингээ жигд хуваарилан, зөв байрлалд 5 минутаас багагүй хугацаагаар зогсож сурах дадлыг төгс эзэмшсэнд тооцно.

 

Долдугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг чимээ өгч /хуцуулж/ сургах.

II.

Хичээлийн

  зорилго:

1. Сургагчийн дохио болон командаар чимээ өгөн хуцдаг болгож сургах

2. Хоол /амттан/, туслах, апортын хэрэглэгдэхүүн зэргээр нохойд чимээ өгч хуцах дадал олгох

III.

Хичээлийг явуулах

     газар ба цаг:

Нохойн сургалт-дадлагын полигон.

                                     900 -1130

 

   IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

жич

1.

Бэлтгэл үе: Хичээлийн бэлтгэлийг шалгах, нохойд үзлэг хийх, сургалт явуулах байрыг сонгох

 

20 минут

 

2.

Нохойг хоол хараад /амттан/ хуцдаг болгож сургах

 

20 минут

 

3.

Туслахыг хараад хуцдаг болгож сургах

 

20 минут

 

4.

Апорт[1] хараад хуцдаг дадал олгох

30 минут

 

5.

Давтах

20 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

- 3. В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с.

- О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

- хичээлийн конспект

 

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, апорт, амттан.

 

   YII.   Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж

 

Нохой эд зүйл олох, харуул-хамгаалалтын ноход гадны хүн ойртож ирэх, эрэлч ноход хүн нуугдсан газрыг олох зэргээ хуцаж илэрхийлдэг. Нохойг хуцаж сургахдаа нөхцөлт цочруулагч болгож “Хуц” команд, баруун гараа мөрний түвшинд урагш сунган хурууны үзүүрийг өргөж, алгаа нохой руу харуулан зогсож байгаад, хуруугаа имрэн дуугаргаж дохио өгөх, нөхцөлт бус цочруулагчид апорт, амттан, туслах зэрэг орно.

Сургалтын явцад нохой хоол, апорт, амттан болон хооллох байрлал олох, биеэ хамгаалах идэвхитэй үйлдэл зэргийг бий болгодог, гадны бусад цочруулагчид зөнгөөрөө хуцдаг болохыг тооцож байх нь зүйтэй.

Нохойг сургагчийн дохиогоор хуцуулж сургахдаа дасгалыг суулгах, апорт хайлгах зэрэг нөхцөлт рефлексийг хийж гүйцэтгүүлсний дараа хийлгэнэ.

Хоол хараад хуцдаг болгох дадлыг дараах байдлаар олгоно. Нохойг сургагч нохойг урдаа суулгаж, үсрүүлэхгүйн тулд оосрын үзүүрийг гишгэнэ. Дараа нь баруун гартаа амттан барин дээш өргөн сунгаж, нохойг хуцтал гараа хөдөлгөнө. Нохойг хуцаж эхэлмэгц “Хуц” команд өгч, амттанаар урамшуулан илж эрхлүүлнэ. Нохой, сургагчид нилээн сайн дассан үед энэ дадал сайн үр дүн өгдөг. Нохойг хооллох явцыг нөхцөлт рефлекс болгон авч болно. Сургагч идүүртэй хоолыг авч ирж нохойг арай хүрэхээргүй зайд тавина. Нохой хөгжиж, хуцаж эхэлмэгц сургагч “Хуц” команд өгч, идэвхитэй хуцаж эхлэхэд нь хоолыг өгч, “Сайн”, “Хуц”, “Сайн”  командыг урамшуулсан өнгөөр өгнө.

Гадны хүнийг хараад хуцдаг болгохын тулд нохойг уях буюу эсвэл оосроор нь тогтоож, туслахыг нохойд аажмаар дөхүүлж хөдөлгөөнөөрөө нохойг хуцуулахаар өдүүлнэ. Хуцаж эхэлмэгц “Хуц” команд өгч, амттанаар урамшуулан “Сайн” гэж хэлнэ.

Үүнээс хойш нохойг зөвхөн команд болон дохиогоор хуцуулна.

Апорттой сайн ажилладаг олон төрлийн нохдод эд зүйлсийг нохой хүрэхээргүй өргөн барьж нөхцөлт рефлексийг хөгжөөж болно. Нохой хөгжиж, хуцаж эхэлмэгц сургагч “Хуц” команд өгнө. Нохойг дөнгөж хуцмагц апортыг өгч илж эрхлүүлнэ. Дараа нь апортыг авч амттан өгнө.

Анхан шатны дасгал хийж буй эхний үед нохойг хуцах шинж үзүүлэх төдийд ч амттанаар урамшуулах хэрэгтэй. Команд болон дохиогоор хуцаж нөхцөлт рефлекс төлөвшихийн хирээр амттаныг багасгаж “Сайн” хэмээн илэх урамшууллыг нэмнэ.

Нохойд команд болон дохиогоор хуцах дадал суусны дараа доорхи аргуудыг хэрэглэн түүнийг бататгаж, дасгалыг хүндрүүлнэ. Үүнд:

- нохой, сургагч хоёрын дундах зайг нэмэгдүүлэх,

- янз бүрийн байрлалд командыг өгөх,

- команд болон дохиог салангид өгөх зэрэг болно.

Хуцуулж сургах дасгалын эцсийн шатанд тусгай сургалттай хамтруулан явуулна. Тухайлбал задгай газарт нэгжлэг явуулах, сургагчтай тохирон туслахын явсан мөрөөр явуулж түүний орхисон, нохой даахааргүй хүнд жинтэй зүйл, бэхлэж орхисон, эсвэл нохой хүрэхээргүй газарт үлдээсэн эд зүйлсийг олуулах дасгалтай хамтатган хийлгэх ба эдгээр зүйлсийг олоход нь сургагч команд буюу дохио өгч хуцуулна.

Сургагч үе үе нохойноосоо нуугдаж, модонд авирах буюу өндөрт гарч нуугдан олуулж, олох үед нь хуцах дохио буюу команд өгч хуцуулж сургана. Энэ нь нохой хүнд жинтэй болон өлгөж зүүсэн юмсыг олох, өөрийн хүрэхээргүй газарт нуугдсан хүмүүсийг олох үедээ бие даан хуцах дадалтай болно. Иймэрхүү дасгалыг хийж сургуульлах үед нохойн хуцах дадал харах процесстой холбоотойгоор хөгждөг бөгөөд нохой зөнгөөрөө “ажиллаж” эхэлдэг гэдгийг тооцох хэрэгтэй.

Сургалтын явцад гарч болох алдаа:

- хэт их хуцуулж сургавал нохой сандарч түгших бүрдээ хуцах дадалтай болдог,

- сургалтын явцад ганц газарт хуцуулж сургавал өөр газарт хуцаж өгдөггүй,

- оосрыг хүчтэй угзрах, зодож цохих зэргээр хуцуулж сургавал нохой аймхай болдог.

Нохой сургагчийн эхний команд буюу дохиогоор, эсвэл эд зүйлсийг олоод чанга хуцдаг болсон бол дадал суусанд тооцно.

 

Наймдугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг эд зүйлсийг авчруулж сургах.

 

II.

Хичээлийн зорилго:

  1. Нохойг сургагчийн эхний дохиогоор эд зүйлсийг тасралтгүй хайж сургах
  2. Нохойг олсон зүйлээ “Өг” командаар

 сургагчид өгдөг болгож сургах

 

III.

Хичээлийг явуулах газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                     1500 -1630

 

      IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

 

Сургалтын агуулга

 

 

цаг

 

жич

1.

Бэлтгэл үе: Хичээлийн бэлтгэлтэй танилцах болон нохойд үзлэг хийх. Хичээлийн аргачлалыг сонгох. Хэрэглэдхүүнийг бэлдэх.

 

15 минут

 

2.

Нохойг сургагчийн гараас апорт хийлгэх

дадал олгох

20 минут

 

3.

Нохойг апорт шидэж анхан шатны нөхцөлт рефлексийг төрүүлэх

20 минут

 

4.

Нохойг өдөж догшруулан апортонд сургах

20 минут

 

 

5.

Нохойг дохиогоор апорт хийлгэж сургах

20 минут

 

 

6.

Сургалтын нөхцлийг хүндрүүлэх

20 минут

 

 

7.

Давтах

15 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

- М. И. Усов “Собака поисково-спасательной службы” М., ДОСААФ, 1998, 78 с.

- В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с.

- О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

- хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, апортын хэрэглэгдэхүүн, амттан

 

 

YII. Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж:

 

Нохойг апортонд явуулж сургах нь ерөнхий дадал олгох сургалтын чухал үе, мөр эрж хайх, нэгжлэг хийх, эд зүйлсийг олох зэрэг тусгай сургалтын бэлтгэл үе шат болдог.

Нөхцөлт цочруулагч нь: “Апорт”, “Өг”, “Эр” команд, шидсэн зүйлийн зүгт баруун гараараа заах дохио болно.

Апорт, амттан, илж эрхлүүлэх зэргийг нөхцөлт бус цочруулагч болгон ашиглана. Апортыг модоор хийх ба 20-25 см урттай, 6-7 см диаметртай модыг гол хэсэгт нь нарийсгаж 3-4 см болгон гантель хэлбэрт оруулж засна. Эхний үед төмөр апорт хэрэглэж болохгүй. Учир нь нохойд өвдөлт өгч, хашраадаг тул апортонд дургүй болдог. Нохой зуух явцад урагдаж, наадаж тоглон сургалтыг эвддэг ба дараа нь тэр дадлаа орхиж өгдөггүй учир амархан урагдаж ноордог зөөлөн материал ашиглах нь бас зохимжгүй.

Хөдөлгөөнт зүйлийг барихаар хөөх үйлдэл нь нохойд хоолоо олж идэхээр заяасан төрөлхийн үйлдэл байдаг бөгөөд энэ нь ан хийх үед зугтаж буй амьтныг барих үйлдлээр илэрдэг.

Нохойг апортонд хэрхэн хариу үйлдэл өгч байгаагаас шалтгаалан дараах хоёр дасгалыг хийлгэнэ. 

- хэрэглэгдэхүүнийг хөдөлгөх /“амилуулах”/,

- хоол хүнсний зүйлийг /юманд боосон яс, мах г.м/ цочруулагч болгон ашиглах.

Нохойг апортонд сургах эхний дасгалыг дараах маягаар хийнэ. Сургагч зүүн гараараа нохойн оосроос барина. Баруун гартаа апортын хэрэглэгдэхүүнийг барьж нохойд харуулан, барих хариу үйлдэл хөгжих болтол нь “Апорт, апорт” хэмээн давтаж нүдний нь өмнө хөдөлгөнө. Нохой хэрэглэгдэхүүнийг зуун авмагц “Апорт”, ”Сайн” командыг өгч үүнтэй хамтаар, сайн зуудаг болгохын тулд хэрэглэгдэхүүнийг зөөлөн чангаана. 5-6 секундын дараа “Өг” командаар баруун гараараа хэрэглэгдэхүүнийг авч, зүүн гараараа амттан өгч урамшуулна.

Хэрэв нохой хэрэглэгдэхүүнийг зуугаад тавихгүй бол түүнтэй хамт 10-15 м гүйгээд алхалтанд шилжин “Өг” команд өгч, амттанаар урамшуулан зугаалуулна.

Апортоор хичээллэх дасгалыг ихээр хийвэл нохой эсвэл ажиллахаас татгалзаж, эсвэл сургалтын талбай дээр байгаа бүх зүйлийг зууж авчирдаг болно.

Нохой гарт байгаа зүйлийг зууж авдаг болоход нь дараагийн дасгалд шилжинэ. Сургагч апортыг 2-3 м зайтай шидэж, “Апорт” команд өгч, командаа давтан нохойтой хамт түүн рүү очно. Нохой апортын хэрэгслийг авмагц “Сайн”, “Апорт” хэмээн командлаад ухарч, нохойноос зугтана. Нохой апортыг авч ирж өгөхөд сургагч “Өг” команд өгөн авч, амттанаар урамшуулна. Нохойг апортыг авч ирмэгцээ сургагчийн дэргэд хаядаг болгож болохгүй.

Зарим нохой шидсэн болон хэвтэж байгаа зүйлийг авч өгдөггүй. Тэр үед уг зүйлийг авч шидэх буюу хөлөөрөө өлгөн шидэж хөдөлгөөн оруулж өгвөл нохойд уг зүйлийг барьж авах хүсэл төрүүлдэг.

Нохой модон эд зүйлийг тоохгүй бол апортыг нохойн дурладаг өөр зүйлээр /арьс ширэн зүйл, резин, гялтгар эдлэл, даавуу эдлэл г.м/ солино.

Апортыг зуун авдаг болгохын тулд хоол, хүнсний зүйлийн /яс, даавуунд боосон мах, мах дүүргэсэн картон гуурс г. м/ үнэр шингээж болно.

Ийм арганд автахгүй нохдыг хорсол төрүүлэх аргаар сургана. Ингэхдээ туслахыг нохой дайрахаас хамгаалах тусгаарлагч ашиглана. Туслах тусгаарлагчийн цаанаас даавуу мэтийн зүйлээр нохойг өдөн хөгжөөж сургагчийг “Апорт” команд өгсний дараа нохойд зуулгана. Нохой уг зүйлийг зуумагц сургагч “Апорт” командыг дахин өгч хэрэглэгдэхүүнээс барин авч үргэлжлүүлэн хорсол төрүүлж өдөөгөөд, “Өг” команд өгч тавиулан амттан өгч урамшуулна.

Энэ дасгалыг олон дахин давтахад нохойд апорт хайх дадал суудаг. Нохой сургагчаас 3-4 м зайд шидсэн хэрэглэгдэхүүнийг саадгүй авчирч өгдөг болоход апортоор ажиллах анхан шатны дадал суулаа гэж үзнэ.

Цаашид дасгалыг хүндрүүлж:

- дохиогоор апорт хайдаг болгох,

- дадал суухын хирээр шидэх зайг ихэсгэх,

- апортыг тогтмол солих,

- апортыг зуун авчирч сургагчийн өмнө суудаг болгох,

- апортыг команд болон дохиогоор эрж хайдаг болгох зэрэг дасгалыг хийлгэж сургана.

Нохойд дохиогоор апортыг эрэх дадал олгоно. Ингэхийн тулд апортыг шидээд нохойг саатуулж авчрах дохио өгөөд “Апорт” командаар бататгаж, сул тавьж явуулна. Апортыг шидсэн зүгт заасан дохиог нохой сигнал болгож сурах нь маш чухал. Үүний тулд хааш нь шидсэнээ нохойд харуулалгүй мөрөн дээгүүрээ хойш шиднэ.

Апортыг солихдоо эхлээд шинэ апортыг нохойд зуулган таниулаад дараа нь шидэж авч ирэхийн хирээр зайг нэмэгдүүлнэ. Эхний үед апортыг авч ирэх бүрд амттан өгч урамшуулна.

Апортын араас явахын өмнө тэвчээр суулгахын тулд сургагч нохойг “Суу” командаар зүүн хөлийнхээ дэргэд суулгана. Шидэж байх үедээ “Суу” команд өгч, шаардлагатай бол оосроос дугтран буцааж суулгана. Хэсэг тэссэний дараа нохойг апортыг авчруулахаар тавина.

Энэ дасгалтай хамт нохойг сургагчийн өмнө, эхлээд апортгүй, дараа нь апортыг зуун авчирж суудаг болгоно. Нохой апортыг зууж хоёр алхмын зайтай ирэхэд нь “Суу” команд өгч, нэг алхмын зайд суулгана.

Хэсэг суусны дараа сургагч “Өг” команд өгч апортыг аваад амттан өгнө. Хэрэв нохой суухгүй буюу, апортыг хаяад байвал албадан суулгах бөгөөд баруун гараараа эрүүг барьж хаяулахгүй байлгана. Апортыг авсны дараа нохойд амттан өгч, илж эрхлүүлэх хэрэгтэй. Ялангуяа дасгалыг эхлэн хийж буй нохойд энэ маш чухал. Дараа нь дэргэдээ суулгах буюу, суллан явуулах, эсвэл өөр дасгал хийлгэх хэрэгтэй.

Апортын дасгалын үед амттаныг зөв өгч сургах хэрэгтэй. Нохой апортыг зууж ирэх үед нь амттан үзүүлбэл шууд хаядаг болно. Ийм алдаа гаргахгүйн тул нохойг явсан хойгуур зүүн гартаа амттанг бэлдээд ирэхэд нь баруун гараараа апортыг авч, зөрүүлэн амттан өгч урамшуулна. Сургагчаас 15-20 м зайд шидсэн апортыг авч ирэхээр явахын өмнө хэсэг суугаад, дараа нь явж авч ирдэг болсны дараа апортыг шуудуу, өндөр өвс ургамал зэрэг газарт, ойрхон нуун олуулж сургана.

Дараа нь нохойг “Апорт” команд болон дохиогоор зэрэг ажиллуулдаг болгож сургана. Эхний үе нохойд туслан апортыг шидсэн зүгт хамт гүйх, зарим тохиолдолд апортон дээр аваачиж өгч болно.

Шидсэн апортын зүгт нохой гүйн одмогц “Эрээд”, “Апорт” командыг өгнө. Нохой апортыг олж авчрахын хирээр бие даалган хийлгэнэ.

Дараа нь апортыг мөчирт өлгөх, шороонд булах зэргээр дасгалыг хүндрүүлнэ. Ингэхдээ “Хуц” командыг давхар төлөвшүүлнэ. Үүний тулд сургагч апортыг өргөж, “Хуц”, “Апорт”, “Хуц” хэмээн командалж, апортыг авахуулан амттан өгч урамшуулна.

Апортын дасгалын төгсгөлийн шатанд эд зүйлийг олуулах, нэгжлэг, самналт хийх, хүний үнэрээр эд зүйлийг олуулах зэрэг тусгай дасгалыг хамт хийлгэнэ.

Эд зүйлийг олуулж сургахдаа сургагч эхлээд өөрийнхээ үнэртэй зүйлийг цуг хийсэн олон апорт руу нохойтойгоо дөхөн ирж, аль хамаагүй зүйлийг авахуулахгүйн тулд “Үнэрт”, “Апорт” команд өгөн хайлгана. Нохойг буруу апортыг сонговол “Фу” командаар болиулна. Гэхдээ командыг зандарсан өнгөөр өгч болохгүй. Нохой хэрэгтэй зүйлийг эрж олоход сургагч өөр рүүгээ дуудан, амттан өгнө. Цаашдаа апортын тоо, хэлбэрийг олшруулна.

Нохойг задгай газар болон өрөө тасалгаанд нэгжлэгэнд сургахдаа эхлээд “Эрээд” командаар, заасан зүгт явдаг болох дадал олгоно. Сургагч тасалгааны голд зогсоод 20-25 м зайд 3-4 өөр зүйл шидээд нохойг хэсэг тэссэний дараа “Эрээд” команд өгч шидсэн зүйлийг зүгт гараараа заан дохио өгнө. Шидсэн зүйлийг авч ирэх бүрд сургагч “Өг” командаар түүнийг аваад, дараагийн зүйл рүү заан команд өгч явуулна.

Апортын тоог нэмэгдүүлэх, шидэх зайг ихэсгэх, газрыг өөрчлөх зэргээр дасгалыг хүндрүүлнэ.

Дараа нь өрөө тасалгаа, гараж, склад зэрэгт нуусан зүйлийг олуулж сургана. Ингэхдээ нохойг орчинтой нь танилцуулж, дараа нь апортоо нуугаад эрж олуулна.

Хүний үнэртэй эд зүйлийг эрж олуулахдаа дараах дасгалуудыг хийлгэнэ. Үүнд: нохойг янз бүрийн хувцсаар /цув, куртка, пиджак г.м/ эвхэж, боох зэргээр апорт хийлгэж сургах, апортын ойролцоо байгаа бусад сургагчдыг тоохгүй болгох зэрэг юм. Ингэхдээ апортыг өөр сургагчид шидэж бариулаад нохойг апорт командаар ажиллуулна. Энэ үед хүн рүү довтлуулахгүйн тулд нохойг маш анхааралтай ажиглаж байна. Дараа нь нохойг туслахын гарт бариулсан апортыг авчирч сургана. Ийм дасгалыг хийлгэж сургах нь хүний үнэрээр эд зүйлсийг эрж олуулах ажлыг хөнгөвчилж өгдөг. Сургалтын явцад дараах алдаа гаргахаас зайлсхийх хэрэгтэй:

- сургалтын эхэнд төмөр апорт хэрэглэх,

- нохойг апортоор тоглуулж сургах нь /ялангуяа авч ирэх үед/ команд сонсохгүй болгож, юм мэрдэг зуршилтай болгоно,

- апортыг авахаас өмнө амттанг нохойд үзүүлэх, авахаар зэхэх,

- нохойг зуухад өвдөлт өгөх апорт ашиглах нь нохойг айдаг болгоно.

Нохой “Апорт” командаар сургагчаас 25-30 м зайд байгаа зүйлийг эхний команд буюу дохиогоор идэвхитэй эрж олоод буцан ирж сургагчийн дэргэд ирж “Өг” команд өгөх хүртэл командгүйгээр суудаг болсон бол дадал бүрэн суусанд тооцно.

 

Есдүгээр хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг буруу үйлдэл хийх болон сургагчийн командгүйгээр ажиллахыг хориглох, байрандаа очиход сургах

II.

Хичээлийн зорилго:

  1. Нохойд буруу үйлдэл хийх үед /амьтан хөөцөлдөх, сургалтын үед хуцах г.м/ сургагчийн өгсөн эхний команд болон дохиогоор үйлдлээ зогсоон хуучин байрандаа буцаж очдог дадал суулгах
  2. Нохойг гадны хүнээс болон аль олдсон хоолыг идэхгүй болгож сургах

III.

Хичээлийг явуулах газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                     900 -1130

 

      IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

жич

1.

Бэлтгэл үе: Хичээлийн бэлтгэлтэй танилцах болон нохойд үзлэг хийх. Хичээлийн аргачлалыг сонгох. Хэрэглэдхүүнийг бэлдэх.

 

15 минут

 

2.

Анхаарал сарниах бага зэрэг цочруулагчтай үед “Фу” командаар ажиллах анхны нөхцөлт рефлекс тогтоох

 

20 минут

 

3.

Хүндрүүлсэн нөхцөлд нохойг “Фу” командаар ажиллах нөхцөлт рефлексийг тогтоох

 

20 минут

 

4.

Нохойг зөвхөн “Ид” командаар хоолоо иддэг болгож сургах

 

20 минут

 

5.

Нохойг олсон хоолноосоо татгалзаж сургах  

20 минут

 

6.

“Байрандаа” командаар буцаж сурах анхан шатны дасгал

 

20 минут

 

7.

Гадны цочруулагчийг тоолгүйгээр байрандаа очдог болох дадал олгох

 

20 минут

 

8.

Давтах

20 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

- В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с.

- О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

- хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, амттан

 

YII. Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж:

 

Сургалтын явцад нохой буруу үйлдэл хийхийг нөхцөлт цочруулагч болох, зандарсан өнгөөр өгсөн “Фу” команд, нөхцөлт бус цочруулагч – оосрыг хүчтэй угзрах, хатуу хүзүүвчээр нөлөөлөх, тэр ч байтугай цохиураар цохих зэргээр зогсооно. Сургагчид нохой нилээд сайн дассаны дараа, биеэ хамгаалах хариу үйлдлийн идэвхгүй хэлбэрийн үндсэн дээр энэ дадлыг олгоно.

Эхлээд гадны бага зэрэг цочруулагтай үед нохойг “Фу” командаар ажиллах нөхцөлт рефлекс тогтоож өгнө. Сургагч, нохойг урт оосроор оосорлон, чөлөөтэй явуулж, төлвийг нь ажиглан гадны цочруулагч руу дөхнө. Нохой цочруулагч руу ухасхийхээр оролдвол “Фу” команд өгч, оосрыг хүчтэй угзрана. Нохой буруу үйлдлээ зогсоомогц сургагч түүнд амттан өгч, “Сайн” командтай зэрэгцүүлэн илж эрхлүүлээд үргэлжлүүлэн зугаалуулна. Нохойг буруу үйлдлээс татгалзуулахдаа бусад дасгалыг дараалан хэрэглэнэ. “Фу” командаар ажиллах анхны дадал тогтохын хирээр нөхцлийг хүндрүүлж, хөдөлгөөн ихтэй зам, хоолны үнэртэй газар, хотын зах зэрэг газарт дасгалыг хийлгэнэ. Хэрэв нохой оосроор жолоодохыг тоохгүй бол хатуу /өргөст/ хүзүүвч хэрэглэж болно.

Дадал олгох сургалтын явцад дараах алдаанаас зайлсхий:

- “Фу” командыг гүйцэтгүүлэхээр нохойг ядрааж сульдаах өвтгөх цочруулагч байнга хэрэглэх,

- нөхцөлт бус цочруулагч хэрэглэн бэхжүүлэлгүйгээр “Фу” командыг тогтмол өгөх.

Нохойг анхаарлыг нь сарниулахын тулд зориуд, эсвэл хордуулахаар үлдээсэн байж болох тул түүнийг хамгаалахаар гадны хүний өгсөн хоол болон газраас олдсон хоолноос татгалзах дадал олгох зайлшгүй хэрэгтэй. Энэ дадлыг “Фу” командаар ажиллах дадал олгохтой адил аргаар тогтоох бөгөөд шаардлагатай бол токоор цохиулна. Нохойд ерөнхий дадал сууж, “Фу” командаар ажиллаж сурсны дараа хоолноос татгалзах дадалд сургана.

Нохойн хоолыг сургагч эхлээд байранд нь оруулж командаар иддэг болгон сургана. Ингэхийн тулд сургагч хоолтой идүүрийг нохойн өмнө тавьж, идэх оролдлого хийхэд нь “Фу” хориглох команд өгч, оосрыг угзрана. 20-30 секундын дараа “Ид” командаар идэх зөвшөөрөл өгнө.

5-6 өдөр ингэж хооллосны дараа нохойд анхан шатны дадал суусан үед нь идэх командыг хэдэн минут хүртэл сунгасны дараа сул олдсон хоолыг иддэггүй болгож сургана.

Дасгалыг дараах маягаар хийнэ:

Урьдчилан тохиролцсон газарт туслах зүсэм мах нуух ба сургагч нохойгоо зугаалуулан түүний ойролцоо газраар, нохойгоо ажиглан явна. Хэрэв нохой тоолгүй дэргэдүүр нь өнгөрч явбал “Зугаал” команд өгнө.

Хэрэв махны үнэр авч идэхээр завдвал оосрыг хүчтэй угзран “Фу” команд өгч болиулаад “Зугаал” команд өгч зугаалуулна.

Ховдог нохдыг сургахдаа эхний үед богино оосор хэрэглэж, хоолны үнэртэй газраар явахгүй байх нь зөв.

Дасгалыг хүндрүүлэхдээ махыг жижиглэн хувааж олоход бэрх газар байрлуулна. Нохой, сургагчаас оосрын уртны доторхи газарт байрлал нь мэдэгдэж буй хоолыг газраас түүж идэхгүй байгаа бол дадал суусанд тооцно.

Дасгалын дараагийн шат нь нохойг гадны хүний өгсөн хоолыг идэхгүй байж сургах юм. Ингэхдээ хоолноос татгалзах дадлыг гадны хүнд итгэдэггүй, хорслын хамт төлөвшүүлэх хэрэгтэй. Дасгалыг дараах маягаар явуулна:

Нохойг мод зэрэг зүйлд уяж орхино. Нэг гартаа хоолны зүйл /яс, мах г.м/ барьсан туслах, нөгөө гартаа цохиур, саваа зэргийг нууж бариад нохой руу тайвнаар очиж өгнө. Нохой хоолыг авах гэвэл сургагч туслах руу зааж “Фас” команд өгнө. Туслах нохойг зөөлөн цохиод махыг аван зугтан одно. Дараагийн удаа нь тэр махаа нохойны өмнө орхино. Сургагч энэ үед нь “Фас”, “Сайн”, “Фас” команд өгч нохойг илж эрхлүүлнэ. Хэрэв нохой орхисон махыг авахаар завдвал сургагч “Фу” команд өгч оосрыг угзрана. Харин махыг тоохгүй бол сургагч нохойг эрхлүүлэн амттан өгөөд зугаалуулна. Дасгалын явцад хүнсний төрөл бүрийн зүйл хэрэглэх хэрэгтэй. Дараа нь туслах нохойд ойртолгүйгээр, хоолоо холоос шидэж өгөөд холдоно. Нохой туслахын орхисон хоолыг авахаар завдвал сургагч “Фу” команд өгч, “Фас” хэмээн суллаж явуулна. Дээрх бүх тохиолдолд нохой махыг аваад байгаа бол 0,05 А хүчдэлтэй, 16в-оос доош гүйдлээр ток цохиулж болиулна. Энэ дадлыг өндөр туршлагатай зааварлагчийн удирдлагаар хийж явуулна.

Сургагчийг байхгүй үед нохой гадны хүний өгсөн зүйл болон олдсон хоолны зүйлийг авч иддэггүй болсон бол дадал суусанд тооцно.

Гаргаж болох алдаа:

- хичээлийг нэг л газарт, нэг туслахтай тогтмол явуулах,

- нэг төрлийн хүнсний зүйл хэрэглэх,

- сургалтанд хэрэглэсэн хоолны зүйлийг дараа нь идэхийг зөвшөөрөх,

- сургагч болон туслахын нөхцөлт бус цочруулагчийг буруу хэрэглэх нь биеэ хамгаалах хариу үйлдлийн идэвхгүй байдлыг үүсгэдэг.

Нохой сургагчийн команд буюу дохиогоор заасан байранд очиж дараагийн өгөх команд хүртэл суух нь эд зүйлийг хамгаалахад эерэг нөлөөтэй бөгөөд “Байрандаа” команд, нохойн очих газар руу баруун гарын алгыг доош харуулан заасан дохиог нөхцөлт цочруулагч болон ашиглана. Оосрыг зөөлөн дугтрах, амттан өгөх нь нөхцөлт бус цочруулагч болон ашиглагдана. Нохойг дуудахад ирдэг болох, суудаг болсны дараа энэ дадлыг олгоно.

Дасгалын жирийн нөхцөлд эхлүүлэн хийхдээ нохойн танил эд зүйлсийг /цүнх, малгай, бээлий г.м/ хаа нэгтээ тавьж, дэргэд нь нохойг суулган “Байрандаа”, “Суу” команд өгөөд өөрөө 5-7 м холдоно. Дараа нь сургагч нохойг өөр рүүгээ дуудаж, амттанаар урамшуулан оосроос барина. Нохойг байсан газарт нь дахин аваачиж “Байрандаа” команд өгнө. Хэрэв нохой суухаас татгалзах буюу анхаарал нь сарниж байвал сургагч командыг давтан оосроос зөөлөн дугтран танил зүйлд нь ойртуулна.

Хойшид нохойг команд буюу дохиогоор явуулахдаа сургагч ердөө урамшуулахын тулд л дөхөж очно.

Дараа нь сургагч нохойд харагдахгүй байранд нуугдан захиранги өнгөөр “Байрандаа” гэж командлах буюу, эсвэл оосроос дугтран байранд нь аваачна.

Нохой тэвчээртэй суухын хирээр сургагч нохойноос холдох зайгаа нэмнэ.

Цаашид бий болсон дадлыг гадны цочруулагчтай орчинд, ямар ч нөхцлөөс хийж гүйцэтгэж сурах дадал олгоход чиглэнэ. Нохой 30-50 м зайд, сургагчийн эхний дохио буюу командаар ямар ч нөхцөлд, ямар ч байрлалаас байрандаа очоод сургагчийг дэргэдээ очтол тэвчээртэй суудаг болсон үед дадал бүрэн суусанд тооцно.

 

Аравдугаар хичээл

 

I.

Сэдэв:

Нохойг элдэв саад бэрхшээлийг даван туулж сургах

II.

Хичээлийн зорилго:

  1. Нохойд саадыг туулуулж сургах
  2. Нохойг шатаар явуулж сургах
  3. Нохойг дамнуургаар явж сургах

      4.  Нохойг сэлүүлж сургах.

III.

Хичээлийг явуулах газар ба цаг:

Сургалт-дадлагын полигон.

                                     900 -1130

 

      IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

жич

1.

Бэлтгэл үе: Хичээлийн бэлтгэлтэй танилцах болон нохойд үзлэг хийх. Хичээлийн аргачлалыг сонгох. 

 

10 минут

 

2.

Сургагчийн хамтаар саадыг туулах дадал олгох

-оосроор дэмжин саад давуулж сургах

-апортоор хөгжөөн саадыг давуулж сургах

- хэд хэдэн нохдыг зэрэг сургах

 

30 минут

 

3.

Нохойг шатаар явуулж сургах

30 минут

 

4.

Нохойг дамнуургаар явуулж сургах

30 минут

 

5.

Нохойг сэлэх болон усан саадыг гатлуулж сургах

30 минут

 

6.

Давтах

20 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

- В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с.

- О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

- хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, амттан

 

YII. Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж:

Нохойг “Над дээр”, “Суу”, болон “Апорт” командаар ажиллаж сургасны дараа саадыг туулах дадал олгоно.

Сургалтыг тусгайлан зассан талбайд явуулах бөгөөд энэ талбайг шат, дамнуурга, завсар, саад зэргээр тоноглосон байвал зохино. Нохойг орчинтой нь танилцуулж энэ талбайн ойролцоо зугаалуулна. Нохойн сургалт, бие бялдрын хөгжлөөс хамааран эхний үед өндөр биш саадыг /60-70 см орчим/ давуулж, өргөн биш завсрыг /1 м хүртэл/ харайлгаж сургах хэрэгтэй. Цаашид элдэв хайс, хашаа зэргийг давуулж сургана. Саадыг тал бүрээс нь давуулж сургах нь зөв ба саад бүрийн өмнө болон давсны дараа нохойг бие даан суулгаж, сургагчаас команд хүлээж сургах нь онцгой чухал. Нохойг цатгалан үед хичээллүүлэх, өвтгөгч цочруулагчгүйгээр дасгалыг бататгахыг хориглоно.

Дараах дөрвөн дасгалын аль нэгээр нохойг саадыг давуулж сургана.

Эхний дасгал нь сургагчийн хамтаар, 5-6 м зайнаас, өндөр биш саадан дээгүүр “Урагшаа” командаар давах арга юм. Саадыг давсны дараа нохойг илж эрхлүүлэн, амттанаар урамшуулна.

Хэд хэд харайсны дараа сургагч өөрөө давалгүйгээр саадны нөгөө талд гарч команд өгөн нохойг дэмжээд давахад нь урамшуулж өгнө.

Хоёр дахь дасгал нь сургагч нохойг урт оосроор оосорлон суулгаад, оосроо саадан дээгүүр давуулж, өөрөө нөгөө талд нь гараад нохойг өөр рүүгээ дуудан оосроос чангааж, саадыг давах үед нь “Урагшаа” команд өгөн давуулах арга юм. Саадыг давмагц нохойг урамшуулж, амттан өгөөд зугаалуулна. Нохой саадыг өөртөө итгэлтэй, сайн туулж чадаж байвал апортын хэрэгсэл ашиглах, илүү сайн туулж буй өөр нохойг дагалдуулан сургах зэргээр дасгалын үр өгөөжийг дээшлүүлж болно. Нохой саадыг амжилттай давах бүрд өндрийг нь 10-15 см-аар нэмсээр 2 м-т хүргэнэ. Дараа нь стандарт бус бусад зүйлийг давуулж сургана.

Сургалтын явцад дараах зүйлүүдийг анхаарвал зохино.

Саадын өндрийг нэмэгдүүлэх үед нохой эмээж байгаа шинж илэрвэл сургагч түүнд туслах ёстой бөгөөд саадыг давж чадахгүй дээрээ тулвал нохойг унагахгүйг аль болох хичээж, урд хоёр хөлөөрөө саадны дээд ирмэгийг зууран авахад нь туслах ёстой. Нохойг жолоодон туслаж яваа үед харайхаас татгалзах хэрэгтэй. Нохойг хэт ойрын зайнаас харайлгавал /3-4 м/ хүчээ авч чаддаггүй ба цагийг нь олон тухай бүрт нь зөв амрааж байх хэрэгтэй. Саадыг гатлахаар харайхын өмнө “Суу” командаар 10-15 секунд суулгаж сургавал их сайн. Харайсны дараа нохойг дахин суулгаж, үүнийх нь дараа урамшуулах хэрэгтэй.

Саадын өндрийг нэмэгдүүлэхийн хирээр оосрыг аль болох хэрэглэхгүй байх нь зөв. Учир нь оосор нохойн хөдөлгөөнд саад болж, өвдөлт өгдөг.

Саад давуулж сургах эцсийн үе шат болгож мөрдөх, нэгжих ажиллагааны үед жинхэнэ хайс, хашаа зэргийг давуулж сургана.

Гаргахаас зайлсхийвэл зохих алдаа:

- нохойн бие бялдрын онцлог болон боломж, чадамжийг тооцолгүйгээр саадны өндрийг огцом нэмэгдүүлэх,

- нохойг ядраах дасгалыг угсруулан хийлгэх,

- саадыг адилхан дарааллаар, зөвхөн нэг талаас нь давуулж сургах,

Нохойг шатаар явуулахдаа ихэвчлэн сургагч хамт явж сургадаг. Эхлээд өргөн гишгүүртэй, шулуун шатан дээр явуулж сургана. Шаардлагатай бол шатны тавцан руу апортын хэрэглэгдэхүүн шидэх буюу, эсвэл шатны довжоо бүр дээр амттан тавьж өгч болно. Сургагчийн хамтаар нохой шатаар явдаг болсны дараа ганцааранг нь бие даалган явуулна. Ингэхдээ сургагч нохойтой хамтаар нэг-хоёр метр явах дүр үзүүлээд өөрөө хоцорч, оосроо султган, зүүн гар тийш эргэн “Урагшаа” команд өгч, нохойг дохиогоор цааш явуулна. Нохойг шатны тавцан хүртэл явахад сургагч тавцангийн нөгөө талд гарч, “Над дээр” команд өгнө. Нохой хэт түргэн буувал “Фу” команд өгч хурдыг сааруулна. Шатаар уруудах нь өгсөхөөс хавьгүй хэцүү гэдгийг байнга санаж, явж сурч байхад нь нохойтогоо хамт явахдаа үл мэдэг түрүүлэн, нохойг тайван явж сургах хэрэгтэй. Бие даалган явуулах үед нь нохойд “Фу” команд өгөн хурдыг сааж байх хэрэгтэй.

Нохой шатаар явж сурсны дараа нөхцлийг нь хүндрүүлэн, явуут дунд нь зогсоох дасгал хийлгэнэ. Шатны тавцан дээр нохойг гарсны дараа “суу”, “хэвт “зогс” командуудаар ажиллуулж сурган, нарийн, мушгиа зэрэг шатан дээр ажиллуулж сургана.

Цаашид нохойг мөр олуулах, дээвэр, чердакнаас эд зүйл олуулах зэргээр ажиллуулж сургана.

Сургагчийн команд болон дохиогоор нохой шатны дээд тавцан өөд айлгүйгээр гарч “Суу”, “Хэвт”, “Зогс, “Хуц” командуудыг чөлөөтэй гүйцэтгээд, бууж чаддаг болсон үед дадлыг бүрэн суусанд тооцно.

Сургалтын эхэн үед нохойг оосоргүйгээр бие даан явуулах, мушгиа шатаар явуулах, шат руу болон өндрөөс үсэргэх зэргийг хатуу хориглоно.

Нохойг дамнуургаар явуулж сургах нь нилээд хэцүү дасгалын нэг бөгөөд сургалтын эхний үед нохой налуу хэсгээр өгсөж эхэлмэгцээ үсэрч буух гээд байдаг. Энэ үед нь сургагч дамнуурганы баруун талд гарч, баруун гараараа хүзүүвчний тус газраас оосорноос бариад, зүүн гараа нохойн гэдсэн доогуур хийж дэмжлэг үзүүлэн “Урагшаа”, “Сайн” команд өгөн, 1-2 удаа амттанаар урамшуулж явуулдаг. Явж дууссаны дараа дахин амттанаар урамшуулж зугаалуулна.

Нохой явах дадал олохын хирээр бие даалган явуулж, дамнуурган дээр зогсох, суух, хэвтэх зэрэг үйлдэл хийлгэж сургана.

Сургагчийн эхний команд буюу дохиогоор нохой төрөл бүрийн дамнуурган дээгүүр чөлөөтэй явж чаддаг болсон үед дадал суусанд тооцно.

Сургалтын үед оосрыг хүчтэй угзрахаас зайлсхийж, жингээ алдах, явж дуусаагүй байхад үсэрч буух зэргээс сэргийлэн хурдыг зөв тохируулж өгөх хэрэгтэй.

Нохойг усан саадыг туулах, усанд зоригтойгоор орж, чөлөөтэй үйлдэл хийдэг болгохын тулд сэлүүлж сургадаг. Ингэхдээ халуун өдөр, гүн рүүгээ аажим налуутай эрэг сонгох хэрэгтэй. Нохой апортанд идэвхтэй бол түүгээр, зайг нь ихэсгэн апорт хийлгэх аргаар сэлүүлж сургаж болно. Эхлээд апортын хэрэглэгдэхүүн рүү шууд, дараа нь хэсэг хугацаанд тэссэний дараа тавьж явуулах хэрэгтэй.

Нохойг сургагч өөрөө хөтлөн ус руу хамт орж сэлүүлж сургаж болно. Хэрэв нохой усанд орж өгөхгүй байвал сургагч эргээс холгүй газарт усан дотор зогсож байгаад амттан үзүүлэн “Над дээр” команд өгнө. Ингээд орж өгөхгүй байвал сургагч түүнийг тэврэн эргийн ойролцоо усанд тавих бөгөөд тайвшруулан илж, амттан өгч урамшуулах хэрэгтэй. Усанд орж сурсны дараа элдэв тоглоом, апортоор сатааруулан эргээс холтгоно. Хэт гүн усанд нохой урд хөлөөрөө усны мандлыг цохидог. Энэ үед сургагч хэвлийн дороос гараараа дэмжиж “Урагшаа” команд өгнө.

Ингэж усанд дасгасны дараа нохойг чимээ гаргалгүй, зөв сэлүүлж сургах хэрэгтэй. Усанд дасгах, сэлүүлэх сургалтын явцад нохойд хүч хэрэглэж болохгүй.

Цаашид нохойг эргээс хол сэлүүлж сургах, завсарласны дараа усанд дахин орж сургах, мөртэй ажиллаж болон туслахыг баривчлах зэрэг дасгалыг сургалттай хослуулан, нөхцлийг хүндрүүлнэ.

Сургагчийн эхний дохио буюу командаар нохой ус руу орж, удаан байх ба усан саадыг туулж үнэрээ дахин олох, туслахыг мөрдөн барьж чаддаг болсон үед дадал суусан гэж үзнэ.

 

Арван нэгдүгээр хичээл

 

I.

Сэдэв:

Нохойд мөр хөөх, манаа манах, нэгжлэг хийх, харуулд гарах болон хуяглан хүргэх ажлын идэвхи, сонирхол олгох

II.

Хичээлийн зорилго:

  1. Нохойг хүн баривчлах, мөр мөшгих, харуулын болон хуяглан хүргэх үедээ гадны хүнээс айлгүй, хорсох дадал олгох
  2. Нохойг мөр мөшгих, харуул болон хуяглан хүргэх ажиллагааны үед сургагч зөв жолоодох дадал суулгах

III.

Хичээлийг явуулах газар ба цаг:

Тусгайлан сонгосон газар.

                                     900 -1150

 

      IY.     Хичээлийн төлөвлөгөө:

 

д/д

Сургалтын агуулга

цаг

Жич

1.

Бэлтгэл үе: Туслахуудын бэлэн байдлыг шалгах, нохойд үзлэг хийх, газрыг сонгож дасгалын явцыг төлөвлөх

 

30 минут

 

2.

Хүнийг уяатайгаар барих үед нохойг айдаггүй болгож сургах, хорсол төрүүлэх

 

40 минут

 

3.

Тусгай хэрэглэгдэхүүн ашиглах болон тусгай хувцасласан туслах руу дайруулж, нохойд хорсол төрүүлэх дасгал хийлгах

 

40 минут

 

4.

Баривчлагдсан этгээдийг хуяглан хүргэхэд нохойг сургах

 

40 минут

 

5

Давтах

20 минут

 

 

Y.

Сургалт-арга зүйн баримт бичиг:

Сурах бичиг: - “Служебная собака”. В. Н. Зубко. М., ДОСААФ, 1972, 350с.

- В. П. Сальников. “Служебные собака и охрана объектов”. Санкт-Петербург., 2001, 208 с.

- О. А. Шавров и др. Справочник кинолога. М., “Объединенная ред. МВД России”. 2005. 256 с.

- хичээлийн конспект

YI.

Хэрэглэгдэхүүн:

Хүзүүвч, оосор, амттан

 

YII. Хичээлийг явуулах сургалт-арга зүйн зөвлөмж:

 

Ерөнхий дадал олгох сургалтын явцад нохой сургагчид нилээд сайн дассаны дараа хорсол төрүүлэх дадал суулгах нь мөр мөшгих, харуул болон хуяглан хүргэх ажлын үед нилээд чухал байдаг. Эхний хичээлийг нохойд зориг оруулах, уяатай үедээ туслахыг цохих оролдлого үзүүлэхэд айхгүй болгоход чиглүүлнэ. Сургалт явуулах газрыг өргөст буттай газарт сонгож болохгүй.

Зааварлагч, сургагч нар нохой тус бүрийн онцлогийг сайтар мэдэж байх шаардлагатай бөгөөд саваа, цохиур зэргээр өдөөж хөгжөөсөн нохойн биеэ хамгаалах идэвхтэй хариу үйлдэл нь довтолсон шинжтэй байж, заавал нохойн ялалтаар төгсөх ёстой.

Сургалтыг ийм байдлаар үзүүлнэ: Эхлээд нохойг модонд буюу багананд гинжлэх ба гинж нь нохойг холгож өвтгөж байж болохгүй. Туслах үүнээс өмнө ирж тусгай газарт нуугдсан байх ёстой бөгөөд нохойг гинжилж тайвширсны дараа гарч ирнэ. Гарч ирэхдээ гартаа цохиур барин түүгээрээ газар цохиж, нохой руу удаан дөхнө. Сургагч түүнийг зааж “Фас” команд өгөн хөгжөөгөөд догширч байгаа бол магтан “Сайн” хэмээн урамшуулж амттан өгөн, илж эрхлүүлнэ.

Туслах нохой руу улам ойртож, цохиураараа газар цохин, хөдөлгөөнөөрөө нохойн уурыг хүргэж, цохиурын үзүүрээр нохойн бөөр орчимд зөөлөн цохиж өгнө. Нохой ихэд догшироход сургагчийн командаар туслах энэ үйлдлээ зогсоож зугтан одно. Нохойг хэт их уурлуулбал сааталд орж болно.  Нохойд хорсол хөгжихийн хирээр, 2-3 хичээлийн дараа даавуу, тусгай ханцуй зэргээс зуудаг болгоно. Дасгалыг дараах маягаар хийнэ:

Нохойд цохиураар хорсол төрүүлэн хөгжөөсний дараа түүнд даавуу мэтийн зүйл өгч зуулган буцааж авахаар өөр рүүгээ чангаана. Хэрэв их хүчтэй зуусан байвал даавууг тавина. Дараа нь нохойг цохиураар хэдэн удаа цохиод, дайрахад нь хоёр дахь алчуурыг зуулгана. Ийм алчуур хэд хэдийг бэлдсэн байх ёстой. Үүний дараа туслах зугтан явах ба сургагч нохойг тайвшруулж амттан өгөн зугаалуулна.

Хорсол хөгжихийн хирээр алчуурыг илүү өндрөөс зуулгаж нохойн бөөр, нурууны тус газарт цохиураар цохин улам хөгжүүлнэ. Хөл болон толгой руу цохиж болохгүй.

Нохойд хорсол хөгжих явц удаан байвал сайн зуудаг нохойтой зэрэгцүүлэн сургаж дуурайлгаж болно. Олноор сургахдаа нэг группд дөрвөөс илүүгүй нохойг, нэгээс хоёр цагаас илүүгүй хугацаагаар хичээллүүлнэ. Удаан хугацаагаар ингэж хичээллэх нь нохойг сааталд оруулах буюу өөр нохойг даган хуцдаг болгож сургах талтай.

Нохойг гадны хүнд итгэдэггүй, цохилтоос айдаггүй, алчуур, даавуу зэргээс сайн зуудаг болгож сургаад дараагийн дасгалд орно.

Энэ нь нохойг зайнаас сургагчийн командаар удирдаж сургах явдал юм.

Дараагийн шат нь тусгай өмсгөлтэй туслахыг мөр буюу хүзүүний орчмоос нь зуудаг болгон сургах юм. Ингэж зуусан үед хүн идэвхтэй эсэргүүцэх боломж хязгаарлагдмал болдог.

Нохойд үсэрч цовхрох боломж олгохоор сургагч гинжнээс нь чангаан өөр рүүгээ ойртуулахад туслах түүн рүү ойр талын мөрөө ойртуулан хазайж өгнө. Ойртон ирэхэд нь сургагч нохойг тавин туслахыг зуун сэгсрэхэд “Зогс” команд өгөхөд туслах үйлдлээ зогсооно. Энэ үед нохойг “Сайн” хэмээн тайвшруулж, илж эрхлүүлэн зүүн хөлийн дэргэд “Зэрэгц” команд өгч суулгана. Суусны дараа сургагч туслахад “Хэвт” команд өгөөд нохойг зугаалуулахаар авч холдоно. Хэрэв нохой туслахыг тавихгүй зуугаад байвал “Фу” команд өгч оосроос угзран болиулаад “Зэрэгц” команд өгнө.

Зуусан нохойг тавиулахаар хоолойноос нь татвал төрөлх зөнгөөрөө улам чангалдаг. Нохойг өвчтэй газраас нь /бөөр, сүүл г.м/ татах болон “Өг” командыг өгөх зэрэг нь нохойг сургагчаа ч хазаж сурахад хүргэдэг.

Дараагийн шатанд гүйж яваа хүнийг бариулах дасгал хийлгэнэ. Энэ дасгалыг нохой маш сайн зууж, туслахын хувцасны хүзүүн тус газраас нь барьж сурсан үед хийлгэнэ. Эс тэгвэл нохойг эвдэж, зууж чадахгүй болгодог.

Сургагч, туслах, нохойн хийх дасгал дараах дараалалтай байх ёстой.

  1. Сургагч нохойг богино оосроор барьсан байна.
  2. Туслах нохойг цохиураар хөгжөөгөөд ойр ойрхон алхан хурдан холдоно. 
  3. 5-6 алхам зайд очиход нь сургагч “Фас” команд өгч нохойг тавина.
  4. Нохойг ойртон ирэхэд нь туслах өөрийгээ хамгаалах дүр үзүүлэн аль нэг гараа өргөн нохойд зуулгана. Энэ үед нөгөө гартаа барьсан цохиураараа нохойг цохиж тавиулаад гараа сольж зуулгана.
  5. Хэсэгхэн хугацааны дараа сургагч “Зогс” команд өгч туслахыг үйлдлээ зогсоомогц нь “Сайн” командаар нохойг тайвшруулж оосрыг дугтран “Зэрэгц” команд өгнө. Нохойг суусны дараа “Хамгаал” команд өгнө.
  6. Хэсэгхэн хугацааны дараа туслахад “Хэвт” команд өгч нохойг зугаалуулна.

 

Дараах дасгалыг хийлгэж барих дадлыг сайжруулна.

  1. Барих зайг 100 м болон түүнээс ихэсгэх.
  2. Туслахыг нуух, хүчтэй эсэргүүцүүлэх, нохойг гүйцэж явахад нь болон түүнтэй ноцолдож байхдаа буун дуунд дасгах г.м. аргаар туслахын үйлдлийн шинж, нөхцлийг өөрчлөх.
  3. Нохойд туслахын цохих гэсэн гарыг зууж сургах. Гэмт этгээд нохойг алахад дөхөм болох “тас зуух”-ыг сургахгүй байх.
  4. Нохойд хөөгдөж явах үедээ туслахын хаясан хувцас, эд зүйлийг тоохгүйгээр хөөж барьдаг болгох.
  5. Зугтаж яваа хэд хэдэн туслахыг хөөж бариулж сургах.
  6. Сургагч руу довтлох үед хамгаалж сургах.
  7. Баривчлагдсан этгээдийг хуяглан хүргэх дадал олгох.

Дээрхи дасгалуудыг сайн хийлгэж сургахын тулд өмнөх дасгалуудаа сайтар сурсан байвал зохино.

Хоёр болон түүнээс олон туслахыг хөөж барихад сургагчийн идэвхтэй оролцоо чухал. Хөөх эхлэлийн цэгээс хоёр туслах зэрэг гарч, хоёр өөр тийш зугтахад сургагч нохойн хамт гараад нэг рүү нь нохойгоо тавьж, өөрөө араас нь хөөнө. Эхний туслахыг нохой барихад сургагч туслахад “Хэвт” команд өгөөд хоёр дахь туслах руу нохойг тавина. Хоёр дахь туслахыг барихад нь сургагч түүнийг хэвтэж байгаа эхний туслах руу аваачиж хоёуланг нь туун явна. 

Туун явах дасгалыг дараах маягаар гүйцэтгэнэ. Хоёр дахь туслах 3-4 алхмын зайд, тайван зогсоно. Нохой түүн рүү довтолсоор байвал сургагч түүнийг оосроос дугтран холдуулж, суулгаж тайвшруулна. Дараа нь “Алхаад марш”, “Хамгаал” командыг зэрэг өгч нохойг богино оосроор хөтлөн, болзошгүй довтолгооноос урьдчилан сэргийлж 3-4 м зай барьж явна.

Нохойг түрүүлж явах гэвэл оосроос дугтарч, “Зэрэгц” команд өгнө. Сургалтын явцад хуяглан хүргэх зайг уртасгаж, туслахын огцом хөдөлгөөн, зугтах, довтлох зэрэг үйлдэлд нохойн үзүүлэх хариу үйлдэлд анализ хийж, идэвхи оруулан хөгжөөнө.

Сургагч нохойд “Фас” команд өгөн бариулахаар тавина. Барьсны дараа “Зэрэгц” байрлалд явуулан хуяглан хүргэх ба дасгалыг жирийн үеийнхтэй адилаар дуусгана.

Сургалтын эхний үед нохойн сэрэмжийг алдагдуулахгүй байх, хорслыг бууруулалгүй сайн барьж байх зорилгоор хүргэх зай ойрхон байх ёстой.

Дараах алдааг гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд:

- сургалтын үед туслахууд нэг загварын, адил өнгөтэй хувцас өмсвөл зөвхөн тийм хувцастай хүнд хорсох дадал төрнө.

- туслахаар нэг хүнийг байнга ажиллуулах

- сургалтыг нэг газарт тогтмол явуулах зэрэг болно.

Нохой нэг болон хэд хэдэн хүнийг барьж, анхаарал сэрэмжтэйгээр хүргэн өгч, сургагч руу довтолсон хүнээс түүнийг идэвхтэй хамгаалдаг болсон бол дадал бүрэн суусанд тооцно.

 

Зураг 1-4. Нохойг “Суу” командаар ажиллуулж сургах 

 

 

 



[1] Апорт – гэсэн үг бөгөөд нохойн сургалтанд нохой эзний командаар эд зүйлийг хайж олон авчирч өгөх үйлдлийг хэлдэг хэдий ч манайд олж авч ирж байгаа тэр зүйлийг нь апорт хэмээн нэрлэж заншсаныг тэр хэвээр авлаа.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2016-9-20 -

Бичсэн: jagaa (зочин)
сайн байцгаана уу?
блог руугаа оролгүй их уджээ. уншигч олноосоо хүлцэл өчье.
хэд хэдэн уншигчийн хүсэлтийг хүлээн авлаа. надтай холбоо барих утас 89040412.
. Шууд холбоос

2015-12-4 -

Бичсэн: anuka (зочин)
tanii utasnii dugaar hed we mash goy medeelel bna bayrlalaa
. Шууд холбоос

2015-9-13 -

Бичсэн: Зочин
Ямар гоео хичээл вэ.даанч ажил ихтэй болхоор яагаад ч амжихгуй юм ямар ч унээр хамаагуй нохойгоо ийм болгомоор байна танийг яаж олж уулзах вэ
. Шууд холбоос

2013-7-11 - Сургалтыг видеогоор заавал бүр гоё шүү

Бичсэн: Оюунаа (зочин)
Үнэхээр сайхан хичээл байна. Нохой сургалтууд их үнэтэй юм аа. Дээрээс нь хөдөө орон нутагт байдаг бидний хувьд үүнийг уншаад бага ч гэсэн юм мэддэг болж байгаадаа баяртай байна. Гэхдээ видео хичээл оруулж өгөөч. Асуух юм их л байх юм.93136967
. Шууд холбоос

2013-5-1 - баярлалаа

Бичсэн: Зочин
Ямар чухал мэдээлэл өгөө вэ? Мэдэхгүй юм их л байх юм даа
. Шууд холбоос

2012-4-8 - sain uu zaluusaa

Бичсэн: zorigo (зочин)
hamtda nohoindo oir zuuriin kamand zaaj surgah hvn baina uu?ene mash heregtei yum gehde mash ih hicheel zvtgel ormoor yum baina.hamtrah hvn baibal 88000893 99045414 bi 2 nemts ovcharkatai ohin gert baij sheehgvich gesen sahilguutad bolohgvi yum aa
. Шууд холбоос

2011-1-6 - wow nohoigo surgi 4 sartai ireh nohoi kkk

Бичсэн: Chimdee (зочин)
yostoi bayarlalaa zaaj zovloh hungui nohoigo surgaj chadahgui hetsuul baila odo enueer uzeed aldi daa nohoi surgaltand ogoh gesen chin ih untei yma enel heregtei baij dee гоё шүү http://www.blogmn.net/images/smiles/0134.gif
. Шууд холбоос

2010-6-18 -

Бичсэн: jagaa
тус болсондоо би ч баяртай байна. амжилт хүсье
. Шууд холбоос

2010-6-18 - bayrallaaa

Бичсэн: Tboy
Маш хэрэгтэй хичээл байна. нохойгоо суулгаж сурсаан, миний нохой харин амархан сурсан өнөөдөр шалгаж үзнэ дээ хэхэ
. Шууд холбоос

2010-1-31 -

Бичсэн: Загдзүсэм (зочин)
баярлалаа найзаа манай нохойд энэ л хэрэгтэй байсан юм баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах тэврэлт тэврэлт тэврэлт тормолзох тормолзох ирмэх ирмэх ярзайтал инээх ярзайтал инээх тормолзох алга ташилт алга ташилт алга ташилт Та бүхэнд амжилт хүсэе
. Шууд холбоос

2010-1-31 -

Бичсэн: Зочин
sick уйлах cool баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах
. Шууд холбоос

2009-10-7 - баярлалаа, хүмүүс ээ!

Бичсэн: jagaa
миний бичсэнийг уншсанд, сэтгэгдэл бичих зав гаргасан та бүхэнд баярллаа. нохой сургах CD хичээл HiFi-гийн салбаруудад байдаг юм билээ. надад байхгүй тул хүлцэл өчье
. Шууд холбоос

2009-10-7 -

Бичсэн: luuluu
нохой сургах Видео хичээл тавих боломжтой бол тавиарай.
. Шууд холбоос

2009-10-7 -

Бичсэн: Зочин
Маш их баярлалаа нөхөр бид 2-т их хэрэгтэй мэдээлэл байна. Хайж байсан зүйл ээ олсон баяртай байна. Та бүхэнд амжилт гоё шүү баярлах
. Шууд холбоос

2009-10-6 -

Бичсэн: Зочин
Их гоё блог байна урьд нь уншилгүй хаагуур нь өнгөрдөг байсан юм бол ярзайтал инээх
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 7 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant