Б. Жаргалсайхан

Шинэ блогийн хаяг:
http://bjagaa.blog.banjig.net

2010-06-16

”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар

 

АНУ-ын хууль хэрэгжүүлэгч субъект бүр баривчилж болон саатуулж буй хүнд сануулж хэлэх үгийг заавал хэрэгжүүлэх үүргийг журам болгосон байдаг. Энэ сануулга ерөнхийдээ доорхи үг байна:

“Та үг дуугарахгүй байх эрхтэй. Таны хэлэх үг бүрийг шүүхэд таны эсрэг баримт болгон ашиглаж магад бөгөөд ашиглах ч болно. Та өмгөөлүүлэх эрхтэй. Хэрэв танд өмгөөлөгч байхгүй бол та бусдын санал болгосон өмгөөлөгчийг авч болно. Танд тайлбарлан өгсөн энэ эрхийг ойлгов уу?”

Үүнийг АНУ болон бусад улсад “Мираандагийн сануулга” гэж нэрлэдэг хийгээд ийм сануулгатай танилцсан хүнийг “мираандачилсан” /Mirandized/ хүн гэдэг шинэ үйл үг хүртэл үүсжээ.

Ийм сануулга байдгийг манай улсад ном, сурах бичиг болон кино зэргээс мэдэх боловч агуулгыг нь сайн ойлгодоггүй.

Муж болгоны өвөрмөц онцлогоос шалтгаалан нэмэлт тайлбарууд байдаг бөгөөд Texas, New Mexico, Arizona, болон California зэрэг муж улсад гадаад хүнийг баривчлахдаа:

“Хэрэв та АНУ-ын иргэн биш бол та өөрийн оронд буй зөвлөгөө өгөх газартайгаа холбоо тогтоож болно” гэж сануулдаг.

1963 оны 3 дугаар сард 18 настай, хөгжлийн бага зэрэг бэрхшээлтэй эмэгтэйг хулгайлсан болон хүчиндсэн хэрэгт Аризона муж улсын иргэн Эрнесто Артуро Мираандаг /Ernesto Arturo Miranda/ баривчилжээ. Баривчилсны дараа Эрнесто өөрөө үйлдсэн хэргээ хүлээж, нөгөө эмэгтэй түүнийг өөрийг нь хүчиндсэн хүн мөн гэж таньжээ.

Шүүх дээр хохирогчийн мэдүүлгийг болон гэмт хэргийг үйлдсэнээ хүлээсэн Мираандагийн мэдүүлгийн нутлах баримт болгон ашигласан байна. Шүүх түүнд хүн хулгайлсан болон хүчиндсэн гэмт хэрэгт 30 жилийн /хорих ялын хугацааны талаар өөр өөр мэдээ байдаг/ хорих ял оноожээ. Мираандагийн өмгөөлөгч Аризона муж улсын дээд шүүхэд давж заалдсан боловч шүүх ялыг хэвээр батласан аж.

Эрх зүйн туслалцаа үзүүлдэг «Иргэний эрх чөлөөний Америкийн холбоо» гэдэг байгууллага 1965 оны 6 дугаар сард Мираандагийн хэргээр АНУ-ын дээд шүүхэд зарга мэдүүлсэн байна.

Тэр байгууллага цагдаагийнхан Эрнестог байцаахдаа АНУ-ын Үндсэн хуульд 1791 онд оруулсан хоёр ч нэмэлтийг зэрэг зөрчсөн гэж батлажээ. Энэ өөрчлөлтийн нэг, Тавдугаар нэмэлтэд “Эрүүгийн хэрэгт хэн ч өөрийнхээ эсрэг гэрчилсэн мэдүүлэг өгөх ёсгүй” гэж заасан байв. Харин Зургадугаар нэмэлтэд “Сэжигтэн өөрийг нь буруутгаж буй сэжиглэлийн үндэслэл, мөн чанарын талаар мэдэх эрхтэй, тэр өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч буй гэрч нартай нүүрэлдэх, өөрийгээ хамгаалж, өмгөөлөгчид туслуулахаар өөрийн талын гэрчийг албадан дуудуулах эрхтэй” гэж заажээ.

Хэргийг 1966 оны II сарын 28-нд хэлэлцэж, YII сарын 13-нд ялыг цуцлажээ. Шүүх шийдвэртээ хэргээ хүлээсэн болон өмгөөлсөн ямар ч мэдүүлгийг шүүхэд зөвхөн яллах тал сэжигтнийг байцаахын өмнө өмгөөлүүлэх болон өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх талаар сануулсан байсан үед л нутлах баримт болгон ашиглаж болно” гэж тогтоожээ. Ингэхдээ сэжигтэн өөрийнхөө энэ эрхээс татгалзсан бол түүнийг сайн дураараа татгалзсаныг батлах шаардлагатай гэжээ. Өмнө нь прокурор байсан, АНУ-ын Дээд шүүгч Эрл Уоррен байцаалт хэзээд албадлагын шинж агуулж байдгийг тооцож, цагдаагийн газрынхны бүрдүүлсэн байцаалтад гэмээ хүлээсэн мэдүүлгийг Тавдугаар нэмэлтийг зөрчсөн учраас сэжигтэн дуугүй байх эрхээ өөрөө мэдсээр атлаа түүнээсээ сайн дураараа татгалзсанаас бусад тохиолдолд нотлох баримт болгон ашиглаж болохгүй гэж үзсэн байна. Үүнтэй төстэйгээр, өмгөөлөгчийг байлцуулалгүйгээр байцаасан гэмээ хүлээсэн мэдүүлэг ч сэжигтэн өөрөө өмгөөлөгчөөс татгалзаагүй бол хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзжээ.

Ингээд Эрнесто Мираандаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийн материалыг шинээр бүрдүүлэн гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нутласан байна.

Мираанда 1976 онд бусдад зодуулан нас барсан бөгөөд түүнийг алсан сэжигтэн “Мираандагийн сануулга” ёсоор өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөөгүй тул түүний гэмийг батлаж чадсангүй гэдэг.

АНУ-ын Дээд шүүхээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсон тэр цагаас хойш цагдаагийнхан баривчилж буй хүндээ АНУ-ын үндсэн хуульд заасан эрхийн баталгааг заавал тайлбарлан өгч байх үүрэг хүлээх болсон байна.

“Мираандагийн сануулга” яг ийм үгтэй байна гэж тогтоосон зүйл одоо хир байдаггүй, муж улс болгон өөрийн онцлогоос шалтгаалан өөр өөр зүйл сануулдаг бөгөөд ерөнхий агуулга нь дараахи 4 санааг заавал агуулсан байх ёстой байдаг. Үүнд: Нэгдүгээрт: сэижгтэн энэ цагаас эхлэн түүнээс асуусан ямар ч асуултад хариулахгүй байх эрхтэй. Хоёрдугаарт: түүний хэлсэн үг бүрийг шүүхэд түүний эсрэг баримт болгон ашиглаж магад бөгөөд ингэж ашиглах ч болно гэдгийг тайлбарласан байх. Гуравдугаарт: сэжигтнийг өмгөөлүүлэх эрхтэй, байцаалт бүрдээ түүнийг оролцуулах эрхтэй болохыг хийгээд, хэрэв сэжигтэнд ийм төлбөр хийх чадваргүй бол өмгөөлөгчийн үйлчилгээг төрөөс үзүүлж болохыг тайлбарлан өгөх. Дөрөвдүгээрт: цагдаагийн мөрдөн байцаагчдын асуултад хариулахдаа сэжигтэн өмгөөлөгч оролцуулахаас сайн дураараа татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд тэр байцаалтыг аль ч шатанд зогсоон, өмгөөлөгчийн оролцоог шаардах эрхтэйг тайлбарлан өгөх зэрэг байдаг байна.

Байцаалтын өмнө сэжигтэнд дуугүй байх эрхтэй бөгөөд түүний хэлсэн үгийг шүүхэд өөрийнх нь эсрэг ашиглаж болох тухай ойлгомжтой, утга давхцуулалгүйгээр сануулсан байх ёстой.

Сэжигтэнд өмгөөлөгч авах эрхийн тухай, байцаагдах үедээ өмгөөлөгч байлцуулах эрхийн тухай, түүнчлэн сэжигтэнд өмгөөлөгчийн үйлчилгээний мөнгө байхгүй бол сангаас төлж болохыг мөн ойлгомжтой, утга давхцуулалгүйгээр тайлбарлаж, ойлгуулсан байх ёстой.

Сэжигтэн энэ эрхээ эдлэх хүсэлт гаргасан тохиолдолд хэрэг бүртгэх байгууллагын хийх ажлыг шүүх тодорхойлж өгчээ.

Хэрэв сэжигтэн ямар ч аргаар мэдээлж, байцаалтын аль ч үе шатанд болон байцаагдах явцдаа асуултад хариулмааргүй байгаа бол байцаалтыг зогсоох ёстой… Хэрэв сэжигтэн өмгөөлөгч байлцуулах хүсэлт гаргавал өмгөөлөгчийг ирэх хүртэл байцаалтыг түр зогсооно. Энэ үеэс эхлэн тэр өмгөөлөгчтэй зөвлөх, байцаалтад түүнийг байлцуулахыг шаардах эрхтэй байдаг байна. 
         Хүний эрхийг дээдэлсэн, шударга, ардчилсан нийгэм байгуулж байгаа бид ч үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд одоо манайд ямар байгааг бид бүхэн мэдэж байгаа.

 

 

Сурвалж:

http://en.wikipedia.org/wiki/Miranda_warning

http://ru.wikipedia.org/wiki/преупреждение Миранды

http://www.usconstitution.net/miranda.html сайтаас товчлон авав.

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-04-10 -

Бичсэн: Зочин
гоё шүү
. Шууд холбоос

Миний тухай

Хааяа нэг ганц 2 иймэрхүү юм бичихээр хэвлэж өгөх газар хайх гэж төвөг болох юм.

Сүүлийн бичлэгүүд

. ”Miranda warning”, “Предупреждение Миранды” буюу Мираандагийн сануулгын талаар
. АНУ-ын хөл бөмбөгийн од асан, Ж. Симпсоны хэрэг
. ХОВСДУУЛСАН НОХОЙ АЛУУРЧИЙГ ИЛЧИЛЖЭЭ
. тэргүүн байрын шагналт илтгэл
. Экспертийн дүгнэлт, түүний эрх зүйн зохицуулалт
. Одорологи буюу үнэр судлал
. Албаны нохой сургах хичээл
. Гэрэл зургийн түүхээс
. Биет баримт
. ЭБШ хуулин дахь криминалистикийн хэл болон Монгол хэл зүйн зарим асуудал
. Криминалистикийн одорологийн талаар
. At the Crime Scene
. Криминалистикийн үнэр судлалын шинжилгээ
. Хятадууд гэмт хэргийг хүний үнэрийн сангаар илрүүлнэ
. China’s body odor databank sniffs out crime

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Сэмээрхэн
Бичлэг: 1 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax